Шувуудын амьдралд ЦДАШ хэрхэн нөлөөлж байна вэ?
- Махчин шувуудын нүүдэл, амьдралын хэв маягт нөлөөлөх
- Өндөр хүчдэлийн шонгууд дээр сууж байгаад цахилгаанд цохиулж эндэх
- Утас мөргөх, осолдох тохиолдол ихсэх
- Тэдгээрийн үүрлэх орчин хязгаарлагдах
Цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ)-ын 6-35 кВ-ын хүчдэлийн шугам Монгол Улсын хэмжээнд 29 мянга гаруй км урттай. 4 мянга орчим км шугамын дотор зөвхөн тулгуур, анкер шонгууд гэхэд 40 мянга гаруй байдаг бөгөөд эдгээрийн хамгаалалтын бүрээсийг хангахгүй бол шувууд тогонд цохиулах өндөр эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Шийдэл ба хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд
- 2019-2023 онд 15 аймгийн 100 сумын 27 мянган цахилгааны шонгуудыг бүрээстэй болгож, шувууны хорогдлыг 97%-аар бууруулсан.
- Төсөл, хөтөлбөрүүд ихэвчлэн олон улсын санхүүжилтээр хэрэгжиж байна.
- АНУ, Европын орнуудад ЦДАШ-аас үүдэлтэй шувууны хорогдлыг бууруулах бодлого, стандарттай бөгөөд хамгаалалтын бүрээстэй шонг өргөн хэрэглэж байна.
- Монгол Улсад энэ асуудлыг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин хангалтгүй бөгөөд зөвхөн “Нэн ховор амьтны тархац нутгаар дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхдээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд үндэслэнэ” гэсэн заалттай байна.
Тулгамдаж буй асуудлууд
- ЦДАШ-ийн стандарт хэрэгжихгүй байх гол шалтгаан – Төсөв хуваарилалт, ажлын хэсгийн тогтворгүй байдал
- Хамгаалалтын бүрээс, шонгийн стандарт тогтмол мөрдөгдөхгүй байх
- Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг сайжруулах зайлшгүй шаардлага бий
Шувуудын амьдрах орчныг хамгаалахын тулд Амьтны тухай хуулийг сайжруулах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, ЦДАШ-ийг шувуунд ээлтэй болгох бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна.