Прокурорын байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 3-наас 7-ны хооронд хэрэг бүртгэлтийн 48,542, мөрдөн байцаалтын 2,857 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 233 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийн ангилал
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг – 92
- Өмчлөх эрхийн эсрэг – 59
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг – 56
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг – 8
- Хүрээлэн байгаа орчны эсрэг – 5
- Хүний амьд явах эрхийн эсрэг, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг – тус бүр 3
- Авлига, албан тушаалын гэмт хэрэг – 2
- Кибер орчинд хууль бусаар халдах, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг – тус бүр 1
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн жишээ
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн хэрэг
- Д.О нь тус компанийн нэр бүхий хуурамч албан бичгийг ашиглан БНХАУ-ын компаниудад “нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах тухай мэдэгдэл” илгээсэн.
- Яллах дүгнэлт: Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйл /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/.
-
Мансууруулах бодис хууль бусаар худалдах зорилгоор хадгалсан хэрэг
- Л.Д, Х.Н нар Бүгд Найрамдах Турк Улсаас 239.4 грамм мансууруулах бодисыг дайвар ачаанд нуун оруулж ирэн, худалдаалах зорилгоор хадгалсан.
- Яллах дүгнэлт: Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/.
-
Биеэ үнэлэхийг зуучилсан хэрэг
- Л.Ц нь 2022-2024 оны хооронд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд зуучилж, тэднийг тээврийн хэрэгслээр хангасан.
- Яллах дүгнэлт: Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйл /Бэлгийн мөлжлөг, биеэ үнэлэхийг зохион байгуулах/.
-
Хууль бус эм, эмийн түүхий эд хилээр нэвтрүүлсэн хэрэг
- Г.Ц нь БНХАУ-аас Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор каффейний агууламжтай эмийн түүхий эдийг нуун оруулж ирсэн.
- Яллах дүгнэлт: Эрүүгийн хуулийн 20.14 дугаар зүйл /Хууль бусаар эм, эмийн түүхий эд импортлох, худалдах/.
-
Албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгө завшсан хэрэг
- Өрхийн эрүүл мэндийн төвийн албан тушаалтан Н.Э нь ажил эрхлээгүй иргэдэд нийт 37.5 сая төгрөгийн цалин олгохоор шийдвэрлэн, төсвийн хөрөнгийг завшсан.
- Яллах дүгнэлт: Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/.
-
Хахууль өгсөн хэрэг
- Э.Ж нь төрийн худалдан авах ажиллагааны сургалт, шалгалтыг алгасуулан, гэрчилгээ авах зорилгоор мэргэжилтэнд хахууль өгсөн.
- Яллах дүгнэлт: Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл /Хахууль өгөх/.
Эх сурвалж: Прокурорын байгууллага