x

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны хоёрдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 14-16 хэм хүйтэн байна.

2025 оны хоёрдугаар сарын 12-ноос 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 13-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12,15-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэмийн хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зудын бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгджээ 54 мин Голомт банк IFR Asia Awards 2024 - “Frontier Markets Deal” шагналын эзэн боллоо 1 цаг 7 мин Цахилгааны төлбөр нь хэт их гарч байгаа айлын судалгааг гаргана 2 цаг 25 мин “Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилсан хэрэг гарчээ 2 цаг 26 мин Ашиг сонирхлын зөрчилтэй 6 албан тушаалтны томилгоог зогсоох дүгнэлт гаргажээ 2 цаг 29 мин Tesla компани Шанхайд "Megapack" батерейн үйлдвэрээ ашиглалтад орууллаа 2 цаг 31 мин Илон Маск OpenAI компанийг 97.4 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьжээ 2 цаг 32 мин Олон улсын боксын холбоо (IBA) ОУОХ-ны шийдвэрийг шүүхэд өгнө 2 цаг 34 мин “Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт-2025” Манила хотноо боллоо 2 цаг 35 мин Хавдар судлалын үндэсний төв роботоор мэс засал хийж эхэлнэ 2 цаг 37 мин Гадаад валютын улсын нөөц 4.9 тэрбум доллар байна 2 цаг 38 мин 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуухнуудад хяналт шалгалт хийжээ 2 цаг 39 мин Д.Рэгдэл: Угаартаж нас барсан нь түлшнээс биш, зуухнаас шалтгаалсан эрсдэл гэж ойлгох хэрэгтэй 5 цаг 53 мин АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID гэж юу билээ? 6 цаг 2 мин Цагдаагийн байгууллагад нэг өдөрт 1604 дуудлага бүртгэгджээ 6 цаг 51 мин Шувуунд ээлтэй шугаман дэд бүтцийн асуудал ба шийдэл 6 цаг 52 мин Румыний Ерөнхийлөгч Клаус Йоханнис огцрохоо мэдэгдэв 6 цаг 58 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 7 цаг 0 мин Монгол Улс улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын сорилтод Азид анх удаа нэгдэв 7 цаг 2 мин Монголын шигшээ баг ААШТ-ий эрхийн төлөө чухал тоглолтууд хийнэ 7 цаг 3 мин
iИх уншсан
Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Жанжин Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг за... Д.Рэгдэл: Угаартаж нас барсан нь түлшнээс биш, зуухнаас шалт... Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид байсаар байна АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID ... Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёс... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх... Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Х... Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах ... АНУ Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн эсрэг хориг тогтоов
Top