Ихэнх нутгаар 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй.
Цас: Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Хүйтрэх нутгууд
Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндий –25...–30 градус
Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, томоохон голуудын хөндий –20...–25 градус
Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, говийн хойд болон зүүн хэсэг –16...–21 градус
Алтайн өвөр говь, Эхийн голын баян бүрд орчим –6...–11 градус
Бусад нутгаар –12...–17 градус
Маргааш нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн байна.