Автобусанд суухдаа жолоочид хэдэн зорчигч байгааг хэлнэ. Жишээ нь: 1 том хүн 1 хүүхэд гэх мэт. Жолооч төхөөрөмжид зорчигчийн тоог тохируулсны дараа Umoney картаа дарна. Буухдаа төхөөрөмжид даран бууна.
Дамжин суухдаа анх зорчсон зорчигчийн тоог жолоочид хэлэн тохиргоо хийлгүүлнэ. Жишээ нь: Хамт зорчиж байгаа хүн байхгүй байсан ч анх зорчсон зорчигчийн тоо буюу 1 том 1 хүүхэд гэх мэт зорчигчийн тоог жолоочид хэлж, тохиргоо хийлгүүлнэ.
Тохиргоо хийсний дараа Umoney картаа дарж дамжин сууна. Дамжин суухын тулд буух бүртээ картаа дарж буухыг анхаарна уу.
Эх сурвалж: Улаанбаатар Смарт Карт