x

Газрын гүний дулааны нөөцийг судлах чиглэлээр гурван талт гэрээ байгууллаа

Улаанбаатар хот орчимд газрын гүний дулааны нөөцийг тодорхойлох урьдчилсан суурь судалгааг хийх гурван талт гэрээг байгууллаа.

Тус судалгааг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хийж гүйцэтгэх юм.

Газрын гүний дулааны нөөцийг тодорхойлсноор байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй дулааны тогтвортой эх үүсвэрийг төсөл, хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх өндөр ач холбогдолтой. Улаанбаатар хот 2025 оныг Бүтээн байгуулалтын жилээр зарлаж, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй билээ. Төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын зүгээс мөн дэмжиж, 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон тодорхойлж, нийслэл төдийгүй улс орны хөгжилд хувь нэмэр оруулах тэдгээр төслүүдийг бодит ажил хэрэг болгохоор уялдаатай ажиллаж байна.

Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачдын гүйцэтгэх уг судалгаагаар Улаанбаатар хот орчмын газрын гүний дулааны потенциалийг тодорхойлох, үнэлгээ, хийх, дулаан хангамжид хэрхэн ашиглах боломжийг судална. Нарийвчилбал, Улаанбаатар хот орчимд өмнө нь хийгдсэн геологи, гидро-геологи ба геофизикийн судалгааны ажлын үр дүнгүүдийг нэгтгэн дүгнэж, боломжит байрлалд геофизикийн хэмжилт ба геохимийн дээжлэлт хийж дүгнэлт гаргах, Улаанбаатар хот орчимд өмнө хийгдсэн ба шинээр хийгдэх геофизикийн хэмжилтийг нэгтгэн боловсруулан тухайн орчмын геотермаль потенциалын зураглал зохиох, хэтийн төлөв бүхий талбайг ялгах зэрэг суурь судалгааг хийх юм.

Судалгааны үр дүнд Улаанбаатар орчмын геотермаль потенциалын зураглал, геотермаль болон гидрогеологи резерварын шинж чанарыг үзүүлсэн концепцийн загвар болон зорилтот орон зайд нарийвчилсан 3D цахилгаан эсэргүүцлийн загварыг гаргана. Геологи, гидрогеологи, геохимийн тайланг боловсруулж, цаашид судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болно.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.111.170)
    Найзууд аа.... Газрын гүний дулааныг ашиглан үйл ажиллагаа Монгол оронд Улаанбаатарт бараг 10 жилийн өмнө эхэлсэн шүү. Тэр байтугай өнөөдөр хүртэл нэг цэцэрлэг тус дулаанаар өөрийнхөө байрныг дулаанаар хангаж байгаа. Та нар минь нэг сүр дуулиан, гэрээ хэлцэл гэл туршигдсан зүйлсийг өргөжүүлээд явах уу.
    2025 оны 02 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн эсрэг хориг тогтоов 2 цаг 15 мин Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёсны мэдэгдэл хийв 2 цаг 17 мин Нөөцийн махны худалдаа эхэлж, явган хүний замын аюулгүй байдлыг сайжруулна 2 цаг 23 мин Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа 2 цаг 25 мин Менингококкт халдвараас сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө 2 цаг 27 мин ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Угаартаж амиа алдсан иргэдийн асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна 2 цаг 52 мин Швейцар, Узбекистан хоёр улс Гульнара Каримовагаас хураагдсан 182 сая ам.долларыг буцаан шилжүүлэхээр тохиролцов 2 цаг 53 мин Хугацаатай картын ашиглалт 2025 оны гуравдугаар сарын 1-нээс зогсоно 2 цаг 54 мин Вьетнамын бизнес эрхлэгчид Улаанбаатар хотын орон сууцны бодлоготой танилцлаа 2 цаг 55 мин Орон нутагт орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилт 2 цаг 57 мин Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын шинэ давалгаа 5 цаг 6 мин Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой 6 цаг 43 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж байна 7 цаг 16 мин Цагдаагийн байгууллага БГД-ийн 22-р хороонд гарсан хэргийн талаар албан ёсны мэдээлэл хийлээ 7 цаг 21 мин Мизүхара Иппэй: Бейсболын одын итгэлийг алдсан орчуулагчийн хэрэг 7 цаг 23 мин Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ 7 цаг 26 мин Онцгой байдлын байгууллага нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөлтэй хамтран ажиллана 7 цаг 28 мин Саарал чонын тоо толгойг зохицуулах чиглэлээр цахим хурал зохион байгуулав 7 цаг 29 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 7 цаг 32 мин Д.Трамп ОУЭШ-ийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлиг гаргав 7 цаг 35 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Жанжин Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг за... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёс... Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх... Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Х... Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах ...
Top