“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр өндөрлөж, олон улсын туршлага, судалгааны мэдээллийг солилцсон байна.
🔹 ДЭМБ-ын зөвлөмж
- Электрон тамхи нь олон төрлийн хэлбэртэй болж, хүүхэд, залуусыг татах аюултай болсон.
- Никотин агуулаагүй гэх зарим бүтээгдэхүүн үнэн хэрэгтээ донтуулах бодис агуулдаг.
- ДЭМБ улс орнуудад электрон тамхийг хориглох зөвлөмж өгч байна.
🔹 Олон улсын туршлага
- Австрали улсад электрон тамхи худалдаалах, сурталчлахыг хориглож, хатуу зохицуулалт хэрэгжүүлж эхэлсэн.
- 2024 оны нэгдүгээр сараас Австрали улсад никотин агуулсан эсэхээс үл хамааран дотооддоо үйлдвэрлэхийг бүрэн хоригложээ.
🔹 Хууль, зохицуулалтын өөрчлөлт
- УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судалж байна.
- Электрон тамхины хэрэглээ, борлуулалтыг илүү хатуу хянах боломжуудыг хэлэлцлээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар
Сэтгэгдэл (1)