x

Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа

Энэ амралтын өдрүүдэд “Морьтой жагсаал” гээч болж өнгөрлөө. Өмссөн зүүсэн, унасан эдэлсэн нь яасан ч бийлэгжүү юм. Монголд урьд хожид болж байсан элдэв жагсаал, цуглаанаас үүгээрээ гоц гойд ялгарахаар байна лээ. Ардчилсан улсад хэн нь жагсаж цуглах бүү хэл, юугаа өмсөж зүүх нь тухайн хүний эрх учраас тэр тухай нь юу ярих билээ. Харин тэд ингэж жагсахдаа өвөл, хаврын морин уралдааныг сэргээ, “Дүнжингарав” уралдааныг явуулахыг хориглосон Засгийн газрын тогтоолыг хүчингүй болго гэсэн шаардлага тавьсан. Энэ шаардлага гээч нь монголчууд хүлээж авахааргүй зүйл байсан тухай л бичих гээд байгаа хэрэг.

Манай сонин аль 1990-ээд онд л анх хөр цасны хайруу, хөхөө өвлөөр хүүхдээр хурдан морь унуулж, баячууд зугаагаа гаргаж байгааг эсэргүүцэн дуугарч бичиж нийгмийн хөдөлгөөн болгож байв. Түүнээс хойш энэ асуудал дээр олон улсын болон Монголын хүүхдийн байгууллагууд анхаарч эхэлсэн байдаг юм. Улмаар унаач хүүхдүүдийн хүүхдийн эрхийн тухай яригдаж, хамгаалалтын хувцас хэрэглэл өмсгөж эхэлсэн. Сая жагсаал зохион байгуулсан нөхдүүд өвөл, хаврын морин уралдааныг “No war” болон “No na­adam” хөдөлгөөнийхөн болиулсан утгатай юм яриад байна лээ. Харин ч тэд чинь цар тахлын үед ард түмнийг наадам хийхийг хориглочихоод төрийн томчууд өөрсдөө хаалттай байдлаар наадам зохион байгуулсныг эсэргүүцэж байсан юм шүү.

Ийм байтал үнэхээр мэддэггүй юм уу, мэдэн будилдаг юм уу тэр хэд рүү дайрч байгаа харагдана лээ. Хэн нэгнийг буруутгах хэрэг байсан байх л даа. Харин явж, явж “Дүнжингарав” уралдааныг болиулахад хамгийн том үүрэг гүйцэтгэсэн буруутан нь уяачид өөрсдөө болж таарах гээд байсан байх. Монголын өв соёл гэж цээжээ дэлдэж, малгайн дээрээ алтан морь асаасан хэдэн уяачдын эрх ашгийн зодоон дунд л тэр жилийн “Дүнжингарав” уралдаан “Шөнөжингарав” болж, ард түмэн эсэргүүцэн буруушааж, Засгийн газар тогтоол гарган болиулсан байдаг юм. Гэтэл одоо түүнийгээ сэргээ гэж байна. Өөрсдийнхөө эрх ямба, өвөр хоорондын тэмцэл, монгол, эрлийз мориныхоо хэрүүлийн учрыг олж чадаагүй байж дахин сэргээгээд нэг их том өөрчлөлт гарах нь юу л бол.

Өвөл, хаврын цагт морь уралдуулах нь монголчуудын уламжлалт өв соёл байсан мэтээр уяачид их ярих болсон. Гэвч тийм биш гэдгийг хүмүүс архивын баримтаар ил болгоод яриад эхэлсэн байна. Өчигдөр л гэхэд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал энэ асуудлаар мэдээлэл хийж “Би хаврын морин уралдаан Монголын уламжлалт өв соёл биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг Архивын ерөнхий газрын баримтаар болон шүүхээс тогтоосон. Хаврын морин уралдааныг 2004 оноос хойш л зохион байгуулж эхэлсэн” гэсэн юм. Үнэхээр өвөл, хавартаа морио уралдуулмаар байдаг юм бол уяачид өөрсдөө ч юм уу, аль эсвэл 16 наснаас дээш хүнээр унуул гэдгийг ч цахим орчинд хүмүүс бичиж байна. Түүнээс биш аав, ээжийнхээ өврөөс ч гараагүй шахам хүүхдүүдээр тэсгим өвлийн цагт морь унуулж, өөрсдийнхөө зугааг гаргах хэрэг байхгүй.

Хасах 20 хэмийн хүйтэнд алхаад явах бол нэг хэрэг. Харин дулаан байшинд тэжээлгэж, тариа тариулчихсан эрлийз морины нуруун дээр 60-70 км цагийн хурдтай давхих бол огт өөр зүйл. Тиймээс л хүмүүс өвлийн цагт хүүхдээр морь унуулахыг эсэргүүцээд байгаа юм. Түүнээс биш уяачдын хэлээд байгаа шиг Хятадын эрлийз, гадныхны гар хөл болчихсон, мөнгөөр өв уламжлалаа үгүй хийх гээд байгаа юм биш. Өмнөд Монголд өвлийн уралдаанаа алдчихлаа гээд халаглаад байх юм. Эхлээд түүнийг нь очоод үзчих хэрэгтэй. Дандаа насанд хүрэгчдээр унуулж, богино зайнд уралдуулдаг юм.

Морин уралдаан гэдэг дэлхийн хамгийн гоё, цэвэр бизнес болтлоо хөгжсөн. Олон мянган хүн нэгэн зэрэг гараанаас бариа хүртэл нь харж болдог, бооцоо тавьдаг уралдаанууд дэлхийд хаа сайгүй бий. Тийм байхад хүүхдийн амь насаар дэнчин тавьж, ямар ч үзэгчгүй, зөвхөн өөрсдийгөө зугаацуулах гээд дайраад байж болохгүй. Саяхан нийтлэлч Баабар “Эрт балар цагийн суртлыг орхиж байх ёстой” гэж бичсэн байсан. Үүн шиг уяачид маань хүний хүүхдийн амь нас, эрүүл мэндээр дэнчин тавих гэж улайрч байхаар арай өөрийг, шинийг эрэлхийлж санаж сэдэх хэрэгтэй. Алтан морьтой малгай агсаж явахынхаа оронд хэдүүлээ нийлээд аятайхан ганц морин тойруулгын цэнгэлдэх хүрээлэн байгуулчих ёстой юм. Тэгээд түүндээ жил сар, өдөр хоногт баригдахгүй уралдуулж, өвөр зууртаа бооцоогоо тавьж, сэтгэлийн их хийрхлээ дарж суувал хэн ч, юу ч хэлэхгүй.

Хууль ёсныхоо дагуу явж л байвал Монгол төр очиж хориглоод, ард түмэн эсэргүүцээд байхгүй. Өргөн уудам газар нутагтайн хэрэг юу билээ. Гараанаас нь үзэгчид хамт гарч барианд ортол нь үзчихдэг байдлаар шийдэхэд ч болохгүй юмгүй. Үсрээд 50 км төмөр зам, хэдэн вагон л хэрэг болно биз. Агаарын тээврээр ч шийдэж болно. Иймэрхүү хэмжээний бүтээн байгуулалтын хөрөнгийг бараг захын нэг уяач нь гаргана биз дээ. Энэ мэтчилэн шинэ санаа гаргаж, түүнийгээ бүтээн байгуулж өрсөлдөн тэмцэлдмээр байна. Түүнээс биш уламжлалд байгаагүй зүйлийг өв соёлоо хэмээн гөрдөж, ухаан суугаагүй хүүхдүүдийг хөөргөж, хөхөө өвлөөр морь унуулах тухай гоншгонож суумааргүй байна, эрхэм уяачид аа. Тоотой хэдэн улчтөрчид нөлөөлөх замаар энэ мэт хийрхэл, санаархлаа биелүүлнэ гэвэл ард түмэн хүлээж авахгүй гэдгийг ч ойлгох хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.115)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 9 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 11 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 13 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 14 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 17 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 18 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 25 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ! 27 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 3 цаг 48 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 4 цаг 5 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 4 цаг 14 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 4 цаг 20 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 4 цаг 24 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 4 цаг 26 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 4 цаг 28 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 4 цаг 31 мин Украин америкийн цалингийн төлбөр ба зэвсгийн нийлүүлэлтээр тасалдав. Гадаадын хэвлэлд энэ талаар юу бичнэ вэ? 4 цаг 34 мин Coca-Cola Европын худалдаанаас бүтээгдэхүүнийхээ хэсгийг эргүүлэн татлаа. 4 цаг 36 мин Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо 4 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 7 цаг 25 мин
iИх уншсан
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
Top