Арабын нэгдсэн Эмират улсад 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Tour of Sharjah” тэмцээн болж өндөрлөв.
Тус тэмцээнд Франц, Испани, Итали, Бельги, Нидерланд, Грек, Турк, Португал, Тайланд, Хятад, Япон, АНЭУ, Саудын Араб, Бахрейн, Ирак, Оман зэрэг 23 орны 29 мэргэжлийн багийн 174 тамирчин таван өдөр 526.26 км замыг туулж нийлбэр дүнгээ гаргалаа. Энэ нь Олон улсын дугуйн холбооны хуваарьт орсон Азийн томоохон тэмцээн бөгөөд тус улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал үйл ажиллагааны нэг бөгөөд ролцогчид Шаржа хотын хамгийн өвөрмөц тогтоцтой, байгалийн үзэсгэлэнт газруудаар уралддагаараа онцлогтой.
Энэхүү уралдаанд олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц (Burgos Burpullet BH), Б.Тэгшбаяр (Roojai insurance) нар мэргэжлийн багаас амжилттай оролцлоо. С.Жамбалжамц эхний гараанд хүрэл медаль хүртэж, таван өдрийн нийлбэр дүнгээр айрагдсан байна. Ингэснээр өмнөх жилийн амжилтаа бататгахаас гадна UCI чансааг 15 оноогоор ахиулав. Харин Б.Тэгшбаяр нийлбэр дүнгээр 21 дүгээр байрт жагссан байна.
С.Жамбалжамцын ”Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас хүрэл медаль хүртэж, олимпын наадамд эрх авч оролцсон анхны монгол тамирчин бол Б.Тэгшбаяр 2016 оны өсвөрийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин юм.