x

Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно

Хоёр жил гаруйхны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Зургаан жилээр ганцхан удаа сонгогдох хатуу болзолтой хоёр дахь Ерөнхийлөгч, 1992 оны Ардчилсан Үндсэн хуулиас хойших долоо дахь Ерөнхийлөгч тодорно.

Ардчилсан Үндсэн хуулиар анхны Ерөнхийлөгчийг 1993 онд сонгосон. МАХН-аас Л.Түдэв, МҮАН-МСДН-ын эвслээс П.Очирбат нэр дэвшин өрсөлдөж П.Очирбат сонгогдсон. 1997 онд МАХН-аас Н.Багабанди, МҮАН-МСДН-ын эвслээс П.Очирбат, МУНН-аас Ж.Гомбожав нар нэр дэвшиж Н.Багабанди Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч болсон. 2001 онд МАХН-аас Н.Багабанди, АН-аас Р.Гончигдорж, ИЗН-аас Л.Дашням нар нэр дэвшиж Н.Багабанди хоёр дахь удаагаа сонгогдсон. 2005 онд МАХН-аас Н.Энхбаяр, Эх орон-Ардчилал эвслээс М.Энхсайхан, Эх Орон намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан нар өрсөлдөж Н.Энхбаяр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

2009 онд МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас Ц.Элбэгдорж хоёр нэр дэвшиж, Ц.Элбэгдорж ялж Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч болсон. 2013 онд МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшиж, Ц.Элбэгдорж ялснаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа ажилласан. 2017 онд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшиж өрсөлдсөн. Эхний санал хураалтаар ялагч тодроогүй учир хоёр дахь санал хураалтад М.Энхболд, Х.Баттулга хоёр орж өрсөлдөөд Х.Баттулга ялж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болсон. 2021 оны сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар дэвшиж, У.Хүрэлсүх ялснаар Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд УИХ-д суудалтай таван нам нэр дэвшүүлнэ. МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвслээс нэр дэвшигчдээ өрсөлдүүлнэ. Өнөөдрийн байдлаар дээрх намуудаас нэр дэвшигчид албан ёсоор тодроогүй бөгөөд зөвхөн горилогчдын түвшинд яригдаж байна. Тэгэхээр горилогчдод одоогоор 1977 оны зургадугаар сараас өмнө төрсөн байх л шаардлага тавигдаж байгаа гэсэн үг. МАН-аас ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, АН-аас Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, ХҮН намаас Шадар сайд Т.Доржханд, Дефакто Д.Жаргалсайхан, ИЗНН-аас УИХ-ын гишүүн асан С.Оюун, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, Үндэсний эвслээс МАК компанийн Б.Нямтайшир, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар нэр дэвшихээр зэхэж буй ажээ. Нэг үгээр тэднийг Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчид өөрсдийгөө сойж байгаа гэхэд болно.

Нэрсийг харахад хэн нь ч нэр дэвшсэн Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдчих чансаатай улстөрчид байна. Гэхдээ хэн нь ч “Би Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэж одоогийн байдлаар хэлээгүй. Энэ талаар улстөрчдийн дунд яригдаж, тэрийг тэдний үйл хөдөлгөөн нотлох байдалтай байгаа юм. Одоо 2025 он гарчихлаа. 2027 онд сонгууль болно. Ямар ч сонгуулийн өрсөлдөгчид тодордог л хугацаа. Тэр тусам 2027 оны сонгууль 1993 оноос хойших хамгийн олон өрсөлдөгчтэй болно. Намууд дээр ч өрсөлдөөн ихтэй, ширүүхэн байх төлөвтэй. Тэгэхээр Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно. Хэн түрүүлж мэдэгдэл хийж, сонгуулийн бэлтгэлдээ орно, түүнд ялалт ирэх магадлал өндөр байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Temuugee (66.181.185.36)
    Ene dotor huuliin said baisan B.Enhbayraas uur heregtei hun alga ylanguya AN-han bol bugd hog shaar ynhan hulgaichuud bna MAN-s zandanshatar j. Enhbayr 2 arai gaigui yumuudaa...zugeer l minii bodol shuu...AH-saa demjiy geheer jenko mini alga busd ni bol zugeer bugs archisan 00-n tsaasnuud l bna
    2025 оны 01 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 9 цаг 3 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 9 цаг 50 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 9 цаг 51 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 9 цаг 54 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 10 цаг 6 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 10 цаг 8 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 10 цаг 10 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 10 цаг 11 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 10 цаг 14 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 10 цаг 15 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 10 цаг 22 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 24 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 13 цаг 45 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 14 цаг 2 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 14 цаг 11 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 14 цаг 17 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 14 цаг 20 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 14 цаг 23 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 14 цаг 25 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 14 цаг 28 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно
Top