АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трамп гэр бүлийн хамт Цагаан ордонд эргэн ирлээ. Ингэснээр түүний эхнэр Меланья Трамп хоёр дахь удаагаа АНУ-ын Тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэхээр болж байна. Түүний талаар дараах сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Олон хэлтэй, жижиг хотын уугуул
- Меланья Трамп (охин нэр нь Кнавс) 1970 онд Словенийн Ново-Место хотод төрж, Севница хэмээх жижиг хотод өссөн.
- Дональд Трамп 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Севница хотын үйлдвэрүүд түүний нэрийг ашиглан бялуу, дарс, бүр хувцас хүртэл үйлдвэрлэж байсан.
- Тэрээр АНУ-ын түүхэнд гадаад улсад төрсөн хоёр дахь Тэргүүн хатагтай болсон. Өмнө нь зөвхөн XIX зуунд Жон Куинси Адамсын эхнэр Луиза Адамс ийм статустай байсан.
- Меланья төрөлх словени хэлээс гадна серб, франц, герман, итали, англи хэлээр ярьдаг.
- Гэсэн хэдий ч тэрээр дээд боловсрол эзэмшээгүй. Любляны их сургуулийн уран барилга, иргэний байгууламж, геодезийн факультетад элссэн ч жилийн дараа сургуулиа орхисон.
2. Загвар өмсөгчийн карьер ба маргаантай зургууд
- Меланья 17 насандаа загварын ертөнцөд хөл тавьж, 1992 онд Миланы загварын агентлагтай гэрээ байгуулсан.
- 1996 онд Дональд Трампын найз, Metropolitan Models агентлагийн хамтран эзэмшигч Паоло Дзамполлийн зөвлөснөөр АНУ-д иржээ.
- Тэрээр АНУ-ын анхны нүцгэн зураг нь нийтэд ил болсон Тэргүүн хатагтай болсон. 1996 онд Францын Max сэтгүүлд нүцгэн зургаа авахуулсан нь 2016 онд New York Post сонинд дахин нийтлэгдэж шуугиан тарьж байв.
- Тэрээр 1998 онд Нью-Йоркийн загварын долоо хоногийн үдэшлэг дээр Дональд Трамптай танилцжээ.
3. Нөхрөөсөө хоёр дахин залуу
- Тэд танилцах үед Дональд Трамп хоёр дахь эхнэр Марла Мейплзээсээ албан ёсоор салаагүй байсан. Тухайн үед Трамп 52 настай, Меланья 28 настай байв.
- Хосууд 2004 онд сүй тавьж, 2005 онд гэрлэсэн. 2006 онд тэдний хүү Бэррон Трамп төржээ.
- Меланья нь Трампын дөрвөн хүүхдийн (Дональд Трамп бага, Иванка, Эрик, Тиффани) хойд эх болдог.
- Бэррон Трамп 2017 онд аав нь Ерөнхийлөгч болсны дараа Цагаан ордонд нүүж ирсэн бөгөөд Вашингтон дахь хувийн сургуульд суралцаж байв.
- Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа тэд Флоридад нүүж, Бэррон Палм-Бичийн сургуульд элсэн суралцсан. 2024 онд тэрээр Нью-Йоркийн их сургуулийн Стерний нэрэмжит бизнесийн сургуульд элссэн.
4. Бизнес эрхлэгч, нийгмийн төсөл хэрэгжүүлэгч
- Меланья гоёл чимэглэл, цаг, гоо сайхны бүтээгдэхүүний өөрийн брэндийг гаргаж байсан.
- Тэрээр "Be Best" хөтөлбөрийг санаачилж, хүүхэд, залуучуудын эрүүл амьдрал, мансууруулах бодисын эсрэг тэмцэл, олон нийтийн сүлжээг зөв ашиглах талаар ажилласан.
- 2024 оны аравдугаар сард өөрийн намтар ном Melania нэртэйгээр хэвлүүлсэн. Тус ном The New York Times-ийн бестселлер болж, АНУ-д ирсэн цагаасаа эхлээд нөхрийнх нь эсрэг халдлагын талаар хүртэл өгүүлжээ.
5. Нөхрөө хамгаалдаг байр суурь
- Тэрээр хууль ёсоор АНУ-д цагаачилж ирсэн гэдгээ үргэлж онцолдог.
- Дональд Трампын Мексикийн цагаачдын талаар хатуу мэдэгдэл хийхэд "Тэр зөвхөн хууль бус цагаачдын тухай ярьсан" гэж нөхрөө өмөөрч байсан.
- 2016 онд The Washington Post 2005 онд Трампын эмэгтэйчүүдийн талаар таагүй ярьсан аудио бичлэгийг нийтэлсэн. Тэр үед Меланья энэ үйлдлийг буруушаасан ч, нөхрөө уучлал гуйсан тул олон нийт түүнийг уучлах байх гэж найдсан хэмээн тайлбарлаж байв.
6. Хувцаслалтын сонголт шүүмжлэл дагуулдаг
- 2018 онд Кени улсад айлчлахдаа өмссөн цагаан бүрх малгай нь колоничлолын үеийг санагдуулсан хэмээн шүүмжлэлд өртсөн.
- Техаст цагаач хүүхдүүдтэй уулзахаар явахдаа өмссөн куртканы ард "I really don’t care. Do U?" ("Надад хамаагүй, харин танд?") гэсэн бичигтэй байсан нь шүүмж дагуулсан.
- 2025 оны инаугурацийн үеэр өмссөн малгайгаа хэт том байснаас болж Чебурашка хүүхэлдэйн киноны эмгэн Шапокляктай зүйрлэгдсэн.
7. Гунигтай төрх нь анхаарал татдаг
- Олон нийтийн сүлжээнд #SadMelania (Гунигтай Меланья) гэсэн хэштег 2017 оноос хойш түгээмэл хэрэглэгдэж, түүний сэтгэл хангалуун бус төрх олны анхаарлыг татсан.
- Зарим хүмүүс түүнийг гэр бүлдээ аз жаргалгүй байна гэж таамагладаг.