x

AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 27 мянга гаруй мэргэжилтэн хэрэгтэй байна.

Эдгээр хүний нөөцийг бэлтгэхэд их дээд сургуулиудын оролцоо чухал бөгөөд дэвшилтэт технологийн хөгжлийг дагаад хиймэл оюун, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдал, програм хангамж зэрэг мэргэжлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх шаардлага бий. Их дээд сургуулиудын хөтөлбөрт шинэ тутам гарч ирж буй мэргэжлийг хөгжүүлэх, судалгаа хийх талаар оруулах нь чухал байна.

ШУТИС-ийн харьяа Мэдээлэл, холбооны технологийн сургууль сүүлийн таван жилд хиймэл оюун, өгөгдөл, кибер аюулгүй байдал зэрэг таван шинэ мэргэжлийн хөтөлбөр эхлүүлж, эхний төгсөлтөө хийгээд байгаа. Цаашид энэ мэт хөтөлбөрийг төр бодлогоор дэмжиж, хүний нөөц бэлдэхээс гадна багш, судлаачдыг хөгжүүлэх боломжоор хангах шаардлагаг салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлын талаар ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од их дээд сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр ярьж байлаа.

Мөн дотооддоо бэлдсэн боловсон хүчнээ хөгжингүй орон руу алдах тохиолдол ч түгээмэл байгаад төрийн бодлогоо чиглүүлэхийг хүсэв. Уулзалтад ШУТИС, МУИС, МУБИС, СЭЗИС, ҮБХИС, ХААИС болон хувийн сургуулиудын хориод төлөөлөл оролцжээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 12754 компанид 12 мянга гаруй хүн ажиллаж байгаагийн 23.39 хувь үүрэн холбоо, 15.30 хувь мэдээлэл холбооны сүлжээ, 10.27 хувь кабель шугам, цамхаг угсралт, бусад нь өргөн нэвтрүүлгийн телевиз, олон суваг дамжуулах үйлчилгээ, шуудангийн сүлжээ үйлчилгээ зэрэгт ажиллаж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 8 цаг 57 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 9 цаг 45 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 9 цаг 46 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 9 цаг 49 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 10 цаг 1 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 10 цаг 2 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 10 цаг 4 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 10 цаг 5 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 10 цаг 8 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 10 цаг 10 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 10 цаг 17 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 19 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 13 цаг 39 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 13 цаг 57 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 14 цаг 6 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 14 цаг 12 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 14 цаг 15 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 14 цаг 18 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 14 цаг 20 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 14 цаг 22 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ
Top