Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаар хурдан морины уралдаан зохион байгуулахтай холбоотой шийдвэрийг орон нутгийн удирдлага хариуцах шийдвэр гаргасан. Тодруулбал, 2019 оны Засгийн газрын 57 дугаар тогтоол гарч байсан. Энэ хугацааг Засгийн газраас бус аймаг, орон нутгаас тогтоохоор шийдвэрлэлээ хэмээн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд танилцуулсан юм.
Тэгвэл орон нутгийн удирдлагууд эхнээсээ шийдвэрээ гаргаж эхэлжээ. Тухайлбал, Архангай, Дундговь аймгийн Засаг дарга нар тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргасан байна.