АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гуантанамогийн тэнгисийн цэргийн баазад 30 мянган цагаачийг хүлээн авах шинэ саатуулах байр бэлэн болгох тушаалыг Пентагон болон Дотоодын аюулгүй байдлын яаманд өгөхөө мэдэгдлээ.
Кубын Гуантанамо дахь АНУ-ын бааз нь террорист хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг хорьдог чанга хамгаалалттай шоронгоос гадна Хаити, Куба зэрэг улсуудаас далайн замаар хил даван ирсэн цагаачдыг түр байрлуулах зориулалттай байгууламжтай. Энэ байгууламжийг АНУ олон арван жилийн турш ашиглаж ирсэн бөгөөд одоо цар хүрээг нь тэлэхээр болжээ.
АНУ-ын хилийн асуудал эрхэлсэн өндөр албан тушаалтан Том Хоман уг өргөтгөлийг Цагаачлал, гаалийн хяналтын албаны мэдэлд шилжүүлэхээр төлөвлөж буйг онцлон дурдсан байна.
“Энэ байранд АНУ-ын ард түмэнд аюул заналхийлж болзошгүй гэмт хэрэгтнүүд болон хууль бус цагаачдыг саатуулах болно. Тэдний зарим нь туйлын аюултай этгээдүүд бөгөөд бид тэднийг эх оронд нь буцаахыг хүсэхгүй байна” гэж Ерөнхийлөгч Трамп мэдэгдэлдээ дурджээ.
Эх сурвалж: Reuters