Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Энэ удаагийн хуралдаанаар нийт 35 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх гол асуудлууд:
- Нийслэлийн шуурхай штабын 3 дугаар хуралдааны дүн
- “Атар-4: Тариалангийн тогтвортой хөгжлийн аян” өрнүүлэх тухай
- Засгийн газрын тогтоолын төсөл
- Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчны сайжруулалт
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан
- “Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг удахгүй олон нийтэд танилцуулах юм.
Сэтгэгдэл (1)