Дэлхийн ундаа үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Кока-Кола” компани Европын зарим орноос олон тооны бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж эхэлсэн тухай AFP мэдээлжээ. Тэдгээрт хлоратын агууламж өндөр байгааг тогтоосон байна.
Бельгийн Хүнсний сүлжээний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн агентлагийн /FASFC/ мэдээлснээр, 2024 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 3-ны хооронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эргүүлэн татахаар шийдвэрлэжээ. Эргүүлэн татах ундааны жагсаалтад Кока-Кола, Фанта, Спрайт, Фьюз цай, Налу, Минут Мэйд, Тропико, Роял Блисс зэрэг лааз болон шилэн лонхонд савласан, 328 GE-гээс 338 GE кодтой бүтээгдэхүүнүүд багтжээ.
Бельгийн Гент хот дахь “Кока-Кола”-гийн үйлдвэрт үйлдвэрлэсэн эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, худалдааны цэгүүдэд буцааж өгөхийг хэрэглэгчдэд анхааруулсан байна. Тэдгээрийг Бельгиэс гадна Нидерланд, Их Британи, Герман, Франц, Люксембург зэрэг орнууд руу тээвэрлэсэн байна.
Хлорт суурилсан ариутгалын бодисыг ус цэвэршүүлэх, хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх үед хлорат үүсдэг.
Сэтгэгдэл (1)