x

АН-ын сайд нар аль хүртэл МАН-ын "панчаан" хийх вэ? 

Эдийн засагч Б.Лхагважав News.mn сайтад өгсөн ярилцлагадаа "МАН өрмийг нь хамж, АН-д хусмыг нь долоолгож байна" гэсэн нь манай өнөөгийн улс төрийн нөхцөл байдалтай тун ч дүйсэн зүйрлэл болов. Энэ зөвхөн эдийн засгийн хувьд биш, эрх мэдлийн хувьд өгсөн үнэлэлт юм.

Хэдийгээр АН-ын сайд нар эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэхээр болж Засгийн газарт найман суудал эзэлсэн авч тэдэнд эрх мэдлийн үртэс ч алга. Энэ нь сая болсон төсвийн хэлэцүүлэг дээр бүр ч тодорхой харагдлаа. Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг аваад Шанхайн экспод явсан хойгуур төсвийн гурав дахь хэлэлцүүлэг дээр АН-ын сайд нараас нэг нь ч байсангүй. Түүнийхээ оронд үзэсгэлэн хэсч, үйлдвэрүүдээр зочилж, Ерөнхий сайдын ард фон хийж яваад л ирлээ.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар нь эзгүй хойгуур болсон төсвийн гурав дахь хэлэлцүүлэг жинхэнээсээ "бантан" болоод дуусав. Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрийн хэлснээр өмнөх баасан гаригийн (2024.11.01) чуулганы хуралдаанаас оруулж ирсэн төсөв дээр таналт хийхээр УИХ-аас ажлын хэсэг гаргахаар болсон авч УИХ-ын дарга ажлын хэсгийг байгуулсангүй. 

Намын дарга Л.Гантөмөр "Төсөв тэлсэн нь үнэн, хэмнэлт хийх нь зайлшгүй" гэдэг саналыг хэлсэн авч санал хураалт болоход АН-ын гишүүд 35,6 их наядын зарлагатай төсвийн төслийг дэмжиж санал өглөө. Засагт орсон сайд нар нь бүлгийнхээ гишүүдтэй тулж ажилласнаар Засгийн газраас оруулж ирсэн төсөл тэр хэвээрээ батлагдлаа.

Үндсэндээ АН-аас томилогдсон сайд нарын хувьд төсөв бүрдүүлэх л үүрэг хүлээж байгаагаас биш түүний зарцуулалт дээр хяналт тавих ямар ч эрх мэдэлгүй байна. Бүрдүүлсэн төсвийг захиран зарцуулах эрх мэдэл нь зөвхөн МАН-ын дарга, гишүүд, сайд нарт оногдож байна. АН-ын сайд нар аль болтол МАН-ын "панчаан" хийх вэ?   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 5 цаг 14 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 5 цаг 40 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 5 цаг 44 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 5 цаг 45 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 5 цаг 50 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 5 цаг 51 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 5 цаг 54 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 5 цаг 58 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 6 цаг 1 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 6 цаг 5 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 6 цаг 8 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 6 цаг 9 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 6 цаг 10 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 6 цаг 16 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 11 цаг 27 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 11 цаг 39 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 11 цаг 41 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 11 цаг 42 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 11 цаг 43 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 11 цаг 44 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top