x

Хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага тооцов

Тээврийн цагдаагийн албанаас жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо улсын бүртгэлийн дугаарыг нуун далдлах, хуурамчаар үйлдэхгүй байхыг анхааруулав. 

Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг багасгахаар “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сарын 8-наас нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. Эхний тав хоногт 3659 тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан 1318 жолоочийг торгожээ. 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуяг:

-Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг нуун далдалсан, хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Эдгээр заалтыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог. Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн, үзэгдэх байдал нь муудсан автомашинтай замын хөдөлгөөнд оролцвол иргэнийг 10 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг 100 мянган төгрөгөөр торгодог. Харин улсын бүртгэлийн дугаараа нуун далдалсан, дугааргүй хөдөлгөөнд оролцсон иргэнийг 25 мянга, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Энэ оны эхний 10 сард ийм зөрчил гаргасан 200 гаруй жолоочид хариуцлага ногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь заалт буюу улсын хуурамч бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил их байна. Энэ оны эхний 10 сард энэ төрлийн зөрчил гаргасан 496 жолоочид хариуцлага тооцож, жолоодох эрхийг 3 сараар хасах, 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгосон.

Хяналт, шалгалтын хүрээнд зөрчил гаргасан 253 жолоочийг 2.530.000 төгрөг, 219 жолоочийг 2.190.000 төгрөг, 496 жолоочийг 4.960.000 төгрөг, 350 жолоочийг 7 сая төгрөгөөр торгожээ. Мөн хуурамч улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлийг цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаас гадна камерын хяналт, дэвшилтэт техник технологи, иргэдийн E-Police аппликейшнээр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зангараг үгүйлэгдэж байна 13 цаг 33 мин Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан станц барьж болохоор байна 15 цаг 54 мин Сонголт бүхий шаналангийн тухайд 17 цаг 12 мин Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 30 мин С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй 17 цаг 30 мин Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа 17 цаг 34 мин "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хорих ял тулгав 17 цаг 41 мин Хамгийн том шүрэн хадыг олжээ 17 цаг 51 мин Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагнав 18 цаг 0 мин Хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага тооцов 18 цаг 16 мин Израилтай хэлэлцээгээ зогсоохыг Европын холбоо уриалжээ Уржигдар 14 цаг 51 мин Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жилийн дараа илрүүлэв Уржигдар 12 цаг 38 мин Барби үйлдвэрлэгчид дуулианд оров Уржигдар 12 цаг 25 мин Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн магнат нас баржээ Уржигдар 12 цаг 19 мин Английн зохиолч Саманта Харви БУКЕРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ Уржигдар 12 цаг 12 мин Улсаасаа баян хүн байна... гэв үү? Уржигдар 12 цаг 05 мин Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишүүд ээ Уржигдар 11 цаг 46 мин Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна  Уржигдар 10 цаг 58 мин Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө Уржигдар 09 цаг 45 мин Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна Уржигдар 08 цаг 40 мин
iИх уншсан
Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Орост очсон Хойд Солонгосын цэргүүд дайнд бэлэн биш байна АН-ын сайд нар аль хүртэл МАН-ын "панчаан" хийх вэ?  Шидийг олоод нисэхийг шахав... Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэг... Бурхан шоо хаяж тоглодог Улсаасаа баян хүн байна... гэв үү? Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг ш... Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишү... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Гуйжоуд дэлхийн хамгийн өндөр гүүрний төмөр баганыг босгов Оюуны олимпод Монголын тамирчид багаараа тэргүүллээ Н.Мөнхшүр Гиннесийн номд дахин бичигдэнэ Төгрөгийн хадгаламж 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ Ниссан компани 9 мянган ажилчнаа цомхотгоно "Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэг... Трамп тангараг өргөхөөсөө өмнө АНУ-ын гадаад бодлогыг бүрдүү... 2024 онд Оросын Агаар, Сансрын хүчинд ямар онгоцнуудыг нийлү... Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан...
Top