x

Төсвийн хууль дээрх Ерөнхийлөгчийн хоригийг иргэд хүлээж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тухай мэдээлэл өчигдөр орой нийгмийн сүлжээнд шуугиан тарив. Гэвч нэгэнт ингэж олонхиороо хүч түрэн баталсан төсвийн хууль дээр УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх дээр олон хүн эргэлзэж байна. 

Хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хоригийн УИХ ажлын 14 хоногийн дотор хэлэлцээх ёстой бөгөөд хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 2/3 буюу 66 хувь дэмжсэн тохиолдолд хориг хүчин төгөлдөр үлдэх юм.

Одоогоор ЕТГ-аас хоригийн талаар мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийх юм байна. Мөн төсөвт хэсэгчлэн, эсвэл бүхэлд нь хориг тавьсан эсэх ч бас албан ёсны мэдээллийн дараа тодорхой болно.

2025 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан орж ирсэн хуулиудын төслийг УИХ энэ сарын 8-ны өдөр эцэслэн баталсан. Баталсан хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсох ажил өнгөрөгч баасан гаригт болсон бөгөөд даваа гаригт УИХ-ын дарга хуулийг ёсчлон баталжээ.

Үүнээс хойш ажлын тав хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавих боломжтой. Өөрөөр хэлбэл, хориг тавих хугацаа энэ баасан гаригт дуусах ёстой. Гэвч Ерөнхийлөгч үүнийг ажлын гурван өдрөөр урагшлуулсан /өчигдрөөр тооцвол/ явдал нь олон нийтэд "Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан байх" гэдэг хүлээлтийг үүсгээд байна.

Сануулахад, УИХ-аар баталсан 2025 оны Төсвийн тухай хууль батлагдсаны дараа энэ удаагийн төсөв нь хэт үрэлгэн зардалтай, эдийн засгаа унагаж болохуйц төсөв боллоо гэдэг иргэдийн шүүмжлэл дээр үндэслэн Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс Төсвийн хуульд хориг тавьж өгөөч гэдэг хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 1 цаг 53 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 1 цаг 58 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 3 цаг 15 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 3 цаг 23 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 3 цаг 44 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 4 цаг 35 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 4 цаг 39 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 4 цаг 49 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 4 цаг 58 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 5 цаг 12 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 5 цаг 20 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 22 цаг 53 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин Ардчилагчидгүй бол Ардчилал гэж үгүй Өчигдөр 10 цаг 16 мин Төсвийн хууль дээрх Ерөнхийлөгчийн хоригийг иргэд хүлээж байна Өчигдөр 09 цаг 30 мин Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс болчихоод байна Өчигдөр 08 цаг 53 мин
iИх уншсан
Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан ш... Хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага то...
Top