x

Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жилийн дараа илрүүлэв

Эх сурвалж: NASA via Legion Media

Хиймэл дагуул 38 жилийн өмнө тохиромжгүй цагаар гаригийн дэргэдүүр нисэн өнгөрчээ

Америкийн сансар судлалын агентлагийн Калифорнийн технологийн  дээд сургуулийн тийрэлт хөдөлгөөний лабораторийн эрдэмтэд Тэнгэрийн ван гаригийн соронзон сфера нь өнөөг хүртэл  тайлбарлах аргагүй, замбараагүй, хачин гэж тооцож ирсэн нь  тийм биш гэдгийг  тогтоож өглөө. Судалгааны хаймсуур «Вояжер-2» 1986  онд  тохиромжгүй үеэр судалгаагаа хийсэн болж таарав.  Уг  хаймсуурь  гаригийн дэргэдүүр өнгөрөх үеэр тэнд ер бусын үзэгдэл үйлчилж,  хэвийн биш  байдал  үүсгэсэн байжээ. Тэр нь Тэнгэрийн ван гаригийн тухай  худал ойлголтыг бидэнд өгчээ гэсэн дүгнэлт Nature Astronomy  сэтгүүлд нийтлэгдсэн байна. 

Долоо дахь гаригийн  солонзон хазайлт

НАСА-гийн “Вояжер-2” сансарын хаймсуурын 1986 онд Тэнгэрийн ван гаригийн орчмын нислэгийн үеэр цуглуулсан  мэдээлэл нь тэр гаригийн талаарх  бидэнд байгаа мэдээлийн хамгийн  нарийн бөгөөд дэлгэрэнгүй  өгөөш юм. Тэр үед  мэдээллийг  судалж байсан  хүмүүс  Ураны соронзон талбай нь маш ер бусын, “эмх замбараагүй”, тэнцвэргүй, төвөөсөө хазайсан гэх дүгнэлтийг хийсэн байв.

Мөн мэргэжилтнүүдэд  соронзон  орчиных нь  эрчимтэй цацраг итгэвхит бүс  болон  бусад гаригуудаас бага плазмын хэмжээ нь гайхал төрүүлжээ. Тийм  үзэгдэл нарны аймгийн системд байсангүй. Яагаад Тэнгэрийн ванд  тийм ер бусын соронзон талбай байна вэ гэсэн асуудлыг тэд дөчөөд жилийн дотор тайлбарлахаар оролджээ.

Шинэ судалгааг удирдсан астрофизикч Жейми Ясинскийн  гаригийн нууцат түүхийг “Вояжерын” нислэгийн мөчлөгүүдтэй холбон авч үздэгт байгаа гэж одоо үзэх болов.  Тэрээр  Буд гаригийг судалж байхдаа  Нарны идэвхижилт гаригийн соронзон талбайг бүрэн сүйтгэж байсныг анхаарчээ.

«Хэрэв бид Буд гаригийг яг тэр үетэй нь холбон авч үзсэн бол түүний тухай ойлголт огт өөр байх байсан. Магадгүй тийм зүйлийг бид Тэнгэрийн вангаас олсон болов уу. “Вояжер-2“  хаймсуур Тэнгэрийн вангийн зүг  нисэхдээ  дөнгөж тавхан хоногийг  зарцуулсан. Тийм учраас  бид гаригийн ажиглалтаа  “тохиромжгүй” үеэр нь  хийсэн байж болох юм».

Жейми Ясински

Сансарын фактченинг

Тэр бүгд нь Ясинскийн багт  “Вояжер-2” хаймсуурын Тэнгэрийн ван хүрэхийн өмнөх долоо хоногийн мэдээллийг дахин авч үзэхэд хүргэлээ. Ингээд хариу нь олдов.  Тэр үед нарны шуурганы дарамт уг гаригт 20 дахин нэмэгдсэн байжээ. Өмнөх судалгааны үеэр сансарын цаг агаарын мэдээг тооцоонд аваагүй байв. Хаймсуур нь Тэнгэрийн ван гаригийн  соронзон талбайд өөрчлөлт гарсан “хоромын цонхоор” түүний дэргэдүүр өнгөрсөн байлаа. Тэр үеэр Тэнгэрийн ван гаригийн  соронзон талбай нь Нарын идэвхжилтын дор анхны хэмжээнээс  ойролцоогоор  20  дахин  шахагдаж цацраг идэвхит бүсийн эрчийг нэмэгдүүлэн соронзон орныг плазмаас цэвэрлэсэн байв.  Уг гаригийн  соронзон талбай нь шахагдмал байдалд цаг хугацааны 5% орчимд байдаг гэж эрдэмтэд үзлээ. Цаг хугацааны ихэнх цагт Тэнгэрийн ван гаригийн соронзон талбай нь манай  Нарны аймгийн Бархасбадь, Санчир  Далайн ван зэрэг аварга гаригуудынх шиг байдаг бололтой.

Энэ шинэ дүгнэлт нь уг гаригийн  бүтцийн талаар огт өөрөөр авч үзэх боломжийг гарган өгч байна. Эрдэмтэд Тэнгэрийн ван руу дахин  шинэ хаймсуур илгээх шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийж байна.

Nature Astronomy сэтгүүлийн материалаас

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 8 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2 цаг 9 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2 цаг 14 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 3 цаг 31 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 3 цаг 39 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 4 цаг 0 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 4 цаг 51 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 4 цаг 55 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 5 цаг 5 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 5 цаг 14 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 5 цаг 28 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 5 цаг 36 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 23 цаг 9 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин Ардчилагчидгүй бол Ардчилал гэж үгүй Өчигдөр 10 цаг 16 мин Төсвийн хууль дээрх Ерөнхийлөгчийн хоригийг иргэд хүлээж байна Өчигдөр 09 цаг 30 мин
iИх уншсан
Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан ш... Хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага то...
Top