x

Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишүүд ээ

УИХ -ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн өөрчлөлт нь товчхондоо 2009 онд батлаад мартсан Цөмийн инергийн тухай хуулийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуультай нийцүүлж өөрчлөх, шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг тодорхой болгох зорилготой. 

Гэвч байнгын хороо болон чуулганы хуралдаан дээр гишүүдийн зүгээс ярьж байгаа зүйл нь "Шар нунтаг байгаль орчинд ямар хортой вэ", эсвэл "Шар нунтгаа ухаж гаргачихаад атомын цахилгаан станцаа барихгүй юм уу? Баялгаа алдчихаад хоосон хоцрох вий" гэдэг яриа. Тэр байтугай "Шар нунтагаа зарснаар орон нутагт ямар ашиг, ач холбогдолтой юм бэ?" гэж хүртэл асууж, Оюутолгойн гэрээний алдаа, онооны тухай ч ярьж байна.

Уг нь бол хуулиа батласны дараа хөрөнгө оруулагч нараа урьж авчирчихаад ярих ёстой асуудал. Хөрөнгө оруулалт авахын тулд хуулийн орчин нь тодорхой, тогтвортой байх ёстой. Энэ зорилгоор Цөмийн инергийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. Ядаж "Стратегийн ордод төрийн өмчийн хувь 34 байна, үнэ төлбөргүй шууд эзэмшинэ" гэдэг заалтыг өөрчилж, төрийн өмчийн хувь эзэмшлийг татвараар орлуулах хувилбарыг оруулж ирэх тухай ярьж байгаа. Тэр битгий хэл "Орона" гэдэг нэг компанийн асуудлыг  ч ярих ёсгүй юм. Тухайн компанийн технолои ямар байх нь манай асуудал биш. Технологи ярих гэж байгаа бол дэлхийн түвшинд хүрсэн өндөр технологи хаана байна? Ямар зарчмаар ашгаа хувааж, орлогоо бүрдүүлэх вэ? гэдгийг л ярих ёстой. Ганцхан "Орона" компани л уран олборлодог биш шүү дээ.

Эхлээд хуулиа боловсронгуй болгочих, хуулийнхаа орчинд хөрөнгө оруулагч нараа уриад оруулаад ир. Тэгсний дараа "Та нар атомын цахилгаан станцыг ингэж барина шүү" гэдэг ярих ёстой. Тэр нь манай парламент, Засгийн газрын бодлого байх ёстой. Бодлого нь тодорхой болоод хөрөнгө оруулагч нь тодорхой болчихсон байхад хуулийн асуудал нь хоцроод яваад байгаа. 

Манай улсын хувьд хамгийн тулгамдсан асуудал бол цөмийн эрчим хүчтэй болох, үүний тулд уранаа олборлох асуудал. Тэгээд энэ бүхний эхлэл нь Цөмийн инергийн тухай хуулиа өөрчлөх. Хуулийг батлах нь яаралтай асуудал боловч хэлэлцүүлэх үе шат нь хугацаа авах юм шиг байна. Тиймээс ядаж хэлэлцэж байгаа асуудлынхаа, ярьж байгаа зүйлийнхээ эрэмбэ дарааг олж яримаар байна аа, манай гишүүд. Хаана нь юу ярих ёстойгоо мэдэж ярья.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.149)
    Энэ олон мэдээний сайтууд Монголд сонгуулийн үеэр л орлого олдог.
    2024 оны 11 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв саяхан Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2 цаг 1 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2 цаг 6 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 3 цаг 23 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 3 цаг 31 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 3 цаг 52 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 4 цаг 43 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 4 цаг 47 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 4 цаг 57 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 5 цаг 6 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 5 цаг 20 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 5 цаг 28 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 23 цаг 1 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин Ардчилагчидгүй бол Ардчилал гэж үгүй Өчигдөр 10 цаг 16 мин Төсвийн хууль дээрх Ерөнхийлөгчийн хоригийг иргэд хүлээж байна Өчигдөр 09 цаг 30 мин
iИх уншсан
Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан ш... Хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага то...
Top