НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор томилсонтой холбоотойгоор түүний орны хүнийг томиллоо. НЗДТГ-ын даргаар НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатарыг томилсон байна.
Боловсрол:
2002 онд Орхон их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгсч,
2020 онд Дотоод хэргийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
2009-2017 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч,
2017-2020 онд ШШГЕГ-т мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, дарга
2020-2021 онд ХЗДХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга,
2021-2023 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
2024 оны нэгдүгээр сараас НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, дөрөвдүгээр сараас Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажилласан.