x

Морин хуурын олон улсын наадам Өмнөговь аймагт болно

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор морин хуурын олон улсын VII наадам манай улсад болох гэж байна.

 

Энэ сарын 16-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод эхлэх уг наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авсан бөгөөд тус наадам долоо хоног үргэлжилнэ. Дэлхийн морин хуурын холбоо 2008 онд анх байгуулагдсанаас хойш энэхүү олон улсын наадмыг тогтмол зохион байгуулсан юм.

 

Өмнө нь 2008, 2012, 2016 олон улсын морин хуурын наадам-симпиозумыг, 2010, 2014, 2018 онд морин хуур сонирхогч, урлаачдын уралдааныг зохион байгуулсан байдаг. Эдгээр наадамд АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, ХБНГУ, БНФУ-аас морин хуурч, суралцагч, сонирхогч тогтмол оролцож иржээ. Ковидын цар тахлын улмаас түр завсарласан энэхүү наадмыг энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулах болсноороо онцлогтой.

 

Долоо дахь удаагийн наадам гурван төрлөөр болох бөгөөд 170 орчим мэргэжлийн морин хуурч, сонирхогч, хөгжим урлаач оролцохоор бүртгүүлсэн байна. Монгол үндэстний бахархал болсон морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байдаг. Тэгвэл энэхүү зарлиг гарсан жил морин хуурын олон улсын наадмыг орон нутагт зохион байгуулахаар болсон нь гол онцлог гэдгийг Дэлхийн морин хуурын холбооны тэргүүн Н.Жигжиддорж онцолсон юм. Тэрбээр мөн хэлэхдээ цаашид уг наадмыг гурван жил тутамд зохион байгуулахаар болсныг дурдлаа.

 

Өмнөговь аймгаас Төрийн ханхуурч, Ардын жүжигчин Ц.Цэрэндорж, хөгжим урлаач, соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгальжав зэрэг морин хуурын шилдэг зүтгэлтнүүд төрсөн гарсан байдаг юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
НАТО-гийн тэргүүн М.Рютте Киевт айлчилж байна 23 цаг 2 мин ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарыг Бригадын генерал цолоор шагнав 23 цаг 17 мин Л.Оюун-Эрдэнэ: 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 онд нэг хүнд ноогдох ДНБ $10 мянга хүрнэ 23 цаг 22 мин ГЕГ: Замын хашлага, бордюрын импорт өмнөх онтой харьцуулахад 30 дахин нэмэгдсэн 23 цаг 32 мин Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэж болохгүй Өчигдөр 12 цаг 58 мин Дэлхийн хамгийн үнэтэй ЦАГААН БУДАА: Ямар үнэтэй, яагаад хамгийн ашигтай вэ? Өчигдөр 12 цаг 52 мин Халуун орны ой, тансаглал бүхий 122 давхар TIGER SKY TOWER Өчигдөр 12 цаг 49 мин Иран дайнд бэлэн: Ойрхи Дорнодын байдал хурцдав Өчигдөр 12 цаг 48 мин Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үндсэн эрх рүү халддагийг зогсоох ёстой Өчигдөр 11 цаг 50 мин Мунхагийн хана Өчигдөр 11 цаг 22 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааг цахимаар явуулна Өчигдөр 11 цаг 06 мин "G7" хүлээц тэвчээртэй байхыг Ойрх Дорнодын орнуудад уриалжээ Өчигдөр 10 цаг 59 мин Р.Сэддорж: Төр бүтээн байгуулалт хийхээсээ илүү хувийн хэвшилдээ тэр орон зайг нь үлдээх ёстой Өчигдөр 10 цаг 54 мин Монгол бөхийн өргөөнд энэ сард дөрвөн барилдаантай Өчигдөр 10 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан Өчигдөр 09 цаг 41 мин Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлжлэв Уржигдар 13 цаг 02 мин “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг үгүй хийсэн үү? Уржигдар 11 цаг 47 мин "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа царай нь! Уржигдар 11 цаг 22 мин LV брэнд “Формула-1”-тэй 10 жилийн гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 15 мин Өнөр хорооллын ард 2.7 км, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд 5.6 км авто замыг жишиг байдлаар шинэчилнэ Уржигдар 11 цаг 00 мин
iИх уншсан
Мунхагийн хана 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрд... Зээлдмэл содон үг Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа ... Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үнд... Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" бол... Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно Хүйтэн дайн дахин эхлэх үү? "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа ц... “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг ... Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлж... Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг... Морь унасан "толгойгүй" сайд нар Р.Даваадорж: Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад да... Хан-Уулчууд итгэл даах нэр дэвшигчээр Болдхуягийн Билэгтийг ... Өнөөдөр Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар х... Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хэсэгч... Дэлхийн хамгийн үнэтэй ЦАГААН БУДАА: Ямар үнэтэй, яагаад хам...
Top