x

Сонгогчдын 62 хувь нь эсэргүүцсэн Ерөнхий сайд Засгийн газраа байгуулах гэж байна

УИХ-ын баасан гаригийн чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлсэн үг болон тавьсан асуулт, Ерөнхий сайдын өгсөн хариултыг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 

-Ерөнхий сайдад хүмүүс баяр хүргээд амжилт хүсэх байх. Түүнээс нь өмнө энэ бол ерөөсөө баярт үйл явдал биш шүү гэдгийг сануулъя. Нийт сонгогчдын 62 хувь нь эсэргүүцсэн Ерөнхий сайд намтайгаа орж ирээд Засгийн газраа байгуулах гэж байна. Нийт сонгогчдын 62 хувь нь энэ Ерөнхий сайд биш гэдэг дүн тавьсан. Яагаад тэгсэн гэхээр ардчиллын индексээр бид сүүлийн гурван жилд огцом ухарсан. Өмчийн эрх, үг хэлэх эрх гэж байхаа больсон. Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө бас хойшоо үсэрсэн. Сэтгүүлчдийг худалдаж авах гэж оролдоод наймаанд нь орохгүй бол гүтгэж доромжлоод гэрт нь хорьж байна. Авлигын индексээр бас хойшоо үсэрсэн. Авлигатай тэмцэнэ гэдэг нэртэй хэдэн авлигачийн нэр л хэлсэн. Авлигатай тэмцэнэ гэдэг бол авлигын шалтгааныг, авлига үүсэх нөхцөлийг арилгахыг хэлнэ. Тэр хэсгээ орхисон.

Хар пиар хэтэрсэн гэж гишүүд хэлж байна. Үнэхээр сүүлийн хэдэн сар Монголын нийгмийг үзэл суртлын аргаар талцуулж хуваасан. Ер нь зорилгодоо хүрэхдээ ямар арга хэрэглэж байгаагаас хүний хандлага шууд харагддаг. Энэ бүхэн дээр чинь Монголын ард түмэн дүн тавьсан. Одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх вэ. Одоогийн данхар бүтцээрээ явах уу. Эвсэж, хамтрахаас болоод улам томрох уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Өөрийг тань парламентад орж ирсэнд баяртай байгаа. Яагаад гэвэл та төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн. Танд бүх мэдээллийг авах онцгой бүрэн эрх байгаа. Гаднаас харах, дотор орж ирээд хийх хоёрт нэлээн ялгаа бий шүү. Тийм учраас өөрөөс тань нэг зүйл хүсье. Үнэхээр үнэн байя гэж хүсвэл зургаан сар, магадгүй нэг жил ажиллаад өөрийн тань сая хэлсэн үгэн дээр факт нь өөр байвал чи эр хүн шиг өөр юм билээ гэдгийг хэлээрэй.

Олон олон асуудал өөр байдаг юм. Энэ танхимд авлигын эсрэг шүүх байгуулах асуудал яригдаж байх яг тэр үед сэтгүүлчийг хорих үйл ажиллагаа давхцаж байсан. Н.Алтанхуяг гишүүн мэднэ дээ. Зөвлөх хоригдож байгааг Ерөнхий сайд мэдэхгүй байх тохиолдол байдаг юм. Үүнийг чи энд орж ирээд ойлгоно. Хууль хяналтын байгууллага, шүүх дээр асуудлыг гаргаад тавимагц нийгмийн анхаарлыг холдуулах гэж юу болдог вэ гэж.

Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд парламентад орж ирсэнд баяртай байгаа. Авлигын индекс бол төсөөллийн индекс. Асуудлыг гаргаж тавих тусам илүү өсдөг нь нийтлэг жишиг. Асуудлыг гаргаж тавихгүй байж болно. Гаргаж тавьсныг буруутгаад байвал бүгд чимээгүй л байж болно. Шүүмжлэлтэй зүйлийг би хүлээж авна. Нэг мэдэхэд 2-3 жилийн дараа парламентын гишүүний хувиар та өөрөө хариуцлага хүлээх тал руугаа явж эхэлнэ шүү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
НАТО-гийн тэргүүн М.Рютте Киевт айлчилж байна 22 цаг 41 мин ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарыг Бригадын генерал цолоор шагнав 22 цаг 56 мин Л.Оюун-Эрдэнэ: 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 онд нэг хүнд ноогдох ДНБ $10 мянга хүрнэ 23 цаг 1 мин ГЕГ: Замын хашлага, бордюрын импорт өмнөх онтой харьцуулахад 30 дахин нэмэгдсэн 23 цаг 11 мин Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэж болохгүй Өчигдөр 12 цаг 58 мин Дэлхийн хамгийн үнэтэй ЦАГААН БУДАА: Ямар үнэтэй, яагаад хамгийн ашигтай вэ? Өчигдөр 12 цаг 52 мин Халуун орны ой, тансаглал бүхий 122 давхар TIGER SKY TOWER Өчигдөр 12 цаг 49 мин Иран дайнд бэлэн: Ойрхи Дорнодын байдал хурцдав Өчигдөр 12 цаг 48 мин Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үндсэн эрх рүү халддагийг зогсоох ёстой Өчигдөр 11 цаг 50 мин Мунхагийн хана Өчигдөр 11 цаг 22 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааг цахимаар явуулна Өчигдөр 11 цаг 06 мин "G7" хүлээц тэвчээртэй байхыг Ойрх Дорнодын орнуудад уриалжээ Өчигдөр 10 цаг 59 мин Р.Сэддорж: Төр бүтээн байгуулалт хийхээсээ илүү хувийн хэвшилдээ тэр орон зайг нь үлдээх ёстой Өчигдөр 10 цаг 54 мин Монгол бөхийн өргөөнд энэ сард дөрвөн барилдаантай Өчигдөр 10 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан Өчигдөр 09 цаг 41 мин Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлжлэв Уржигдар 13 цаг 02 мин “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг үгүй хийсэн үү? Уржигдар 11 цаг 47 мин "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа царай нь! Уржигдар 11 цаг 22 мин LV брэнд “Формула-1”-тэй 10 жилийн гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 15 мин Өнөр хорооллын ард 2.7 км, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд 5.6 км авто замыг жишиг байдлаар шинэчилнэ Уржигдар 11 цаг 00 мин
iИх уншсан
2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрд... Зээлдмэл содон үг Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү Мунхагийн хана Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" бол... Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно Хүйтэн дайн дахин эхлэх үү? Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа ... Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үнд... "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа ц... “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг ... Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлж... Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг... Морь унасан "толгойгүй" сайд нар Р.Даваадорж: Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад да... Хан-Уулчууд итгэл даах нэр дэвшигчээр Болдхуягийн Билэгтийг ... Өнөөдөр Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар х... Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хэсэгч... Дэлхийн хамгийн үнэтэй ЦАГААН БУДАА: Ямар үнэтэй, яагаад хам...
Top