x

В.Орбаныг Москвад айлчилна гэж мэдээлжээ

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан долоодугаар сарын 5-нд Москвад айлчилж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэж эрэн сурвалжлах сэтгүүлч Пани Саболч болон "Эрх чөлөө" радиогийн унгар хэлээрх нэвтрүүлгийн редакц Унгарын засгийн газрын эх сурвалжийг эш татан пүрэв гаригт мэдээлжээ. 

В.Орбаныг Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто айлчлалд дагалдан явах аж. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Европын удирдагчид санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мэдэгдэхдээ, Европын Холбоог /ЕХ/ ээлжлэн даргалж байгаа улс ЕХ-ны нэрийн өмнөөс ОХУ-тай хэлэлцээ хийх эрхгүй гэжээ. "Европын Зөвлөл Орос бол түрэмгийлэгч, Украин бол хохирогч гэж маш тодорхой тодорхойлсон. Украин улсгүйгээр Украины талаар ямар ч яриа хэлэлцээ хийх боломжгүй" гэж тэрбээр олон нийтийн Х сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна. 

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск мөн В.Орбанаас үнэхээр Москва руу явах гэж байгаа эсэхийг асуужээ. Тэрбээр Х хуудсандаа “@PM_ViktorOrban таны Москвад айлчлах тухай цуурхал үнэн үү эсвэл үгүй юу?” гэж бичсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков В.Орбаны Москвад айлчилна гэх мэдээллийг батлаагүй, бас үгүйсгээгүй байна.

В.Орбан бол 2022 онд Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш Кремльтэй харилцаагаа хадгалсан Европын Холбооны цорын ганц удирдагч юм. Түүний Орост хийх айлчлалын талаар Унгарын засгийн газар "AFP" агентлагт тайлбар өгөхөөс татгалзжээ. В.Орбан, В.Путин нар хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сард Бээжинд уулзаж, эрчим хүчний хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

Унгарын Ерөнхий сайд мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киевт уулзсан бөгөөд айлчлалынхаа үеэр тэрбээр энхийн хэлэлцээг түргэтгэхийн тулд Оростой түр гал зогсоох талаар бодож үзэхийг Украины Ерөнхийлөгчид хандан уриалжээ. В.Зеленский хариуд нь олон улсын түншүүдтэй хамтран энх тайванд хүрэх Киевийн алхмуудыг дэмжихийг Орбанд уриалсан байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
НАТО-гийн тэргүүн М.Рютте Киевт айлчилж байна 22 цаг 40 мин ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарыг Бригадын генерал цолоор шагнав 22 цаг 55 мин Л.Оюун-Эрдэнэ: 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 онд нэг хүнд ноогдох ДНБ $10 мянга хүрнэ 23 цаг 0 мин ГЕГ: Замын хашлага, бордюрын импорт өмнөх онтой харьцуулахад 30 дахин нэмэгдсэн 23 цаг 10 мин Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэж болохгүй Өчигдөр 12 цаг 58 мин Дэлхийн хамгийн үнэтэй ЦАГААН БУДАА: Ямар үнэтэй, яагаад хамгийн ашигтай вэ? Өчигдөр 12 цаг 52 мин Халуун орны ой, тансаглал бүхий 122 давхар TIGER SKY TOWER Өчигдөр 12 цаг 49 мин Иран дайнд бэлэн: Ойрхи Дорнодын байдал хурцдав Өчигдөр 12 цаг 48 мин Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үндсэн эрх рүү халддагийг зогсоох ёстой Өчигдөр 11 цаг 50 мин Мунхагийн хана Өчигдөр 11 цаг 22 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааг цахимаар явуулна Өчигдөр 11 цаг 06 мин "G7" хүлээц тэвчээртэй байхыг Ойрх Дорнодын орнуудад уриалжээ Өчигдөр 10 цаг 59 мин Р.Сэддорж: Төр бүтээн байгуулалт хийхээсээ илүү хувийн хэвшилдээ тэр орон зайг нь үлдээх ёстой Өчигдөр 10 цаг 54 мин Монгол бөхийн өргөөнд энэ сард дөрвөн барилдаантай Өчигдөр 10 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан Өчигдөр 09 цаг 41 мин Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлжлэв Уржигдар 13 цаг 02 мин “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг үгүй хийсэн үү? Уржигдар 11 цаг 47 мин "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа царай нь! Уржигдар 11 цаг 22 мин LV брэнд “Формула-1”-тэй 10 жилийн гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 15 мин Өнөр хорооллын ард 2.7 км, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд 5.6 км авто замыг жишиг байдлаар шинэчилнэ Уржигдар 11 цаг 00 мин
iИх уншсан
2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрд... Зээлдмэл содон үг Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү Мунхагийн хана Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" бол... Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно Хүйтэн дайн дахин эхлэх үү? Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа ... Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үнд... "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа ц... “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг ... Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлж... Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг... Морь унасан "толгойгүй" сайд нар Р.Даваадорж: Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад да... Хан-Уулчууд итгэл даах нэр дэвшигчээр Болдхуягийн Билэгтийг ... Өнөөдөр Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар х... Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хэсэгч... Дэлхийн хамгийн үнэтэй ЦАГААН БУДАА: Ямар үнэтэй, яагаад хам...
Top