x

Х.Нямбаатар: Метроны нэгдүгээр шугам Толгойтоос Амгалан хүртэл 14 буудалтай. Уг шугам 30МВТ орчим эрчим хүч хэрэглэнэ

“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ "Новотел" зочид буудалд өнөөдөр боллоо.

Энэ үеэр хотын захирагч Х.Нямбаатар "Монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон Улаанбаатарын анхны метроны зөвлөх үйлчилгээний компанитай гэрээ байгуулсан өдрөөс цаг хугацаа тоологдож эхэлнэ. Зөвлөх үйлчилгээний компаниудын үүрэг, хариуцлага эхэлнэ.

Цаашид энэ онд багтаж EPC тендерийн сонгон шалгаруулалтыг хийх шаардлага тулгарч байгаа. 

2011 онд хийгдсэн “Soosung Engineering” компанийн ТЭЗҮ, 2014 онд "ЖАЙКА" олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-д үндэслэж, метроны нэгдүгээр шугамыг барих улс төрийн шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.

Улаанбаатар хотын дэргэдэх төслийн нэгжийнхэн тендерийн баримт бичгийг боловсруулах, ТЭЗҮ-д тулгуурлаж санхүүгийн схемийг гаргах, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх судалгаануудыг хийж, өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр PMC буюу метроны зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийг зарласны эцэст БНСУ-ын “Dohwa Engineering” тэргүүтэй түншлэлийн баг шалгарсан юм. Тус компани нь “Korea national railway”, “Korea railroad corporation” “Soosung Engineering” компаниудтай түншлэл болж тендерт оролцсон.

Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуульд нийцүүлж, сонгон шалгаруулалтыг хийсний дараа хоёр долоо хоногийн турш хэлэлцээрийг хийж, өнөөдөр гэрээг байгуулж байна.

Улаанбаатарын метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17.7 км урт, 14 буудалтай байхаар төлөвлөсөн байгаа. Метроны дизайны хувьд 11 км нь газар дээр ил буюу гүүрэн байгууламжаар авто замын сүлжээнээс хоёр түвшинд огтлолцохгүй.

Харин хотын төв дотор метрог газар доогуур  явуулах юм. Ингэснээр метроны босго өртгийг бууруулах, түүхэн барилга байгууламжийг унаган төрхийг хадгалж үлдэнэ.

Метроны төслийг эхэлсэн цагаас нийслэл улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүргээс Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдөж байгаа. Улаанбаатар хот татварын болон татварын бус орлогоор метроны төслийг 2029 он хүртэл санхүүжүүлнэ.

Урьдчилсан байдлаар метроны нэгдүгээр шугам 30МВТ орчим эрчим хүч хэрэглэх тооцоотой. Улаанбаатар хот энэ жил өөрийн санхүүжилтээр төвийн эрчим хүчний системд 200МВТ-ын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэхээр болж байгааг дуулгая.

Улаанбаатар хот дотооддоо бондын арилжаа хийж, 500 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Үүнээс нийт нэг их наяд төгрөг төвлөрүүлж, 600 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн эрчим хүний найдвартай хэрэглээг хангахад зарцуулах юм.

Аравдугаар сарын эхээр Бөөрөлжүүтийн ЦС-ын 150МВТ эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлэхээр гэрээлсэн" гэж мэдээллээ.

Улаанбаатарт метро барьж байгуулах багт туслан гүйцэтгэгчээр Япон улсын “Ниппон Коей” компани орж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
НАТО-гийн тэргүүн М.Рютте Киевт айлчилж байна 23 цаг 5 мин ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарыг Бригадын генерал цолоор шагнав 23 цаг 20 мин Л.Оюун-Эрдэнэ: 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 онд нэг хүнд ноогдох ДНБ $10 мянга хүрнэ 23 цаг 25 мин ГЕГ: Замын хашлага, бордюрын импорт өмнөх онтой харьцуулахад 30 дахин нэмэгдсэн 23 цаг 35 мин Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэж болохгүй Өчигдөр 12 цаг 58 мин Дэлхийн хамгийн үнэтэй ЦАГААН БУДАА: Ямар үнэтэй, яагаад хамгийн ашигтай вэ? Өчигдөр 12 цаг 52 мин Халуун орны ой, тансаглал бүхий 122 давхар TIGER SKY TOWER Өчигдөр 12 цаг 49 мин Иран дайнд бэлэн: Ойрхи Дорнодын байдал хурцдав Өчигдөр 12 цаг 48 мин Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үндсэн эрх рүү халддагийг зогсоох ёстой Өчигдөр 11 цаг 50 мин Мунхагийн хана Өчигдөр 11 цаг 22 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааг цахимаар явуулна Өчигдөр 11 цаг 06 мин "G7" хүлээц тэвчээртэй байхыг Ойрх Дорнодын орнуудад уриалжээ Өчигдөр 10 цаг 59 мин Р.Сэддорж: Төр бүтээн байгуулалт хийхээсээ илүү хувийн хэвшилдээ тэр орон зайг нь үлдээх ёстой Өчигдөр 10 цаг 54 мин Монгол бөхийн өргөөнд энэ сард дөрвөн барилдаантай Өчигдөр 10 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан Өчигдөр 09 цаг 41 мин Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлжлэв Уржигдар 13 цаг 02 мин “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг үгүй хийсэн үү? Уржигдар 11 цаг 47 мин "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа царай нь! Уржигдар 11 цаг 22 мин LV брэнд “Формула-1”-тэй 10 жилийн гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 15 мин Өнөр хорооллын ард 2.7 км, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд 5.6 км авто замыг жишиг байдлаар шинэчилнэ Уржигдар 11 цаг 00 мин
iИх уншсан
Мунхагийн хана 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрд... Зээлдмэл содон үг Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа ... Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үнд... Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" бол... Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно Хүйтэн дайн дахин эхлэх үү? "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа ц... “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг ... Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлж... Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг... Морь унасан "толгойгүй" сайд нар Р.Даваадорж: Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад да... Хан-Уулчууд итгэл даах нэр дэвшигчээр Болдхуягийн Билэгтийг ... Өнөөдөр Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар х... Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хэсэгч... Дэлхийн хамгийн үнэтэй ЦАГААН БУДАА: Ямар үнэтэй, яагаад хам...
Top