x

Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой

Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой. Учир нь амьдралаа ийм улны болтлоо дэмжиж ирсэн МАН-ын ноёрхлыг хазаарлаж, дээрээс нь хяна гэж та нарт ард түмэн энэ хэмжээний саналаа өглөө. Тиймээс бүх ард түмний энэ үүрэг сануулгад үнэнч байх ёстой . Үүнээс урваж хувийн эрх ашгаа дээдэлбэл сүр сүлд чинь сөнөнө. Улс төр хором бүрт та нараас дээрх үнэнч байдлыг чинь сорьж үзнэ. Сориод ч эхэлчихсэн байх шиг бололтой. Анхны 126 гишүүнтэй парламентад МАН олонх болсон учраас Засгийн газраа дангаараа байгуулах боломж бий. Гэвч дангараа байгуулсан танхим нь хэврэг байх болно гэж тэд айж байгаа.

Тиймээс л Ардчилсан намаар өөрсдийгөө хамгаалуулахын тулд эвсэх санал тавьж байна. Ямартаа ч эрх баригчид хамтарсан засаг байгуулна гэдгээ нийгэмд зарлачихав бололтой. Хамтарчихвал хамаг ажил бүтэж, том, том төслүүд хөдөлж Монголын эдийн засаг огцом өснө гэх яриаг тэд гаргаж ирэв. Яг өнөөдрөөс тэдний хувьд том төслүүдээ хөдөлгөж эхлэхэд Ардчилсан нам л хэрэгтэй байгаа мэтээр хамтарсан засгаа зөвтгөн тайлбарлаж байна. Хар ухаанаар бодоход өнгөрсөн найман жилийн хугацаанд Ардын нам үнэмлэхүй олонх байгаагүй бил үү. Тэр үедээ Ардын нам өнөөгийн Ардчилсан намтай намгүй л том төслүүдээ хөдөлгөх битгий хэл дахин нэг Улс байгуулах ч хэмжээний хүчтэй байсан байх аа. Гэтэл яагаад хүчтэй байхдаа хөдөлгөх гэж оролдоогүй том төслүүдээ хүч арай зэрэгцсэн энэ үед Ардчилсан намтай л байвал хөдөлнө гэв. Ийм хөгийн улс төрд ард түмэн одоо итгэхээ байсан. Хамтарсан засаг байгуулах нь бидний хувьд улс төрийн бодлогоо тогтвортой явуулахад хэрэгтэй байна гээд үнэнээ хэлчих зориг Ардын намд алга уу. Найман жил хуурч, найман жил хүчиндэж, найман жил ноёрхчихоод хийгээгүй атлаа одоо хамтраад хийе гэдэг улиг болсон улс төрөө боль оо. Ард түмэн үүнд чинь үнэхээр эгдүүцэн, зэвүүцэж байна.

Хэдэн жилийн өмнө аз жаргалаа хуваалцаад хамтарлаа гээд Оюу толгойн төслийг эхлүүлээд бөөн юм болж байв даа. Тэгсэн одоо ганцхан С.Баярцогт л бүх гэрээг хийсэн, төрөөс хулгай хийсэн болоод үзэгтэй бүгдэд адлуулаад явж байгаагаа Ардчилсан нам мэддэг үү. Тиймээс энэ удаад Ардчилсан нам ард түмний саналдаа үнэнч байж, сонгосон сонгогчдынхоо хүслээр хүчтэй сөрөг хүчин гэдгээ л бат нот харуулах хэрэгтэй. Та нарыг дэмжсэн хагас сая иргэн найман жил ноёрхсон Ардын намын өнөөгийн эрх барих бодлогыг зүгээр л хазаарлаад хянаад өг гэж гаргаж ирсэн.

Тиймээс Ардчилсан нам бурууд нь хатуу бай, болохгүй байгааг нь зөв болго, ард түмнээ улных шалныхаар нь ялгаварладаг, татвараар дарамталдаг, иргэдийнхээ боломжийг нь хулгайлдаг, нүүрс, автобус хулгайлдаг, зээл аваад өгдөггүй гэх зэрэг эрх баригчдын увайгүй үйлдлийг нь зогсоох ёстой.

Бүх үйлдвэр үйлчилгээг сэргээж, хувийн хэвшлийн бизнес хийх боломжийг утга төгөлдөр баяжуулах чиглэлд бодлогын улс төрөө хүчтэй хий. Улаанбаатар хотын түгжрэл, утааг алга болго. Шинэ станцууд барьж эрчим хүчний хараат байдлаас гаргах, нефтийн үйлдвэр байгуулж, аж үйлдвэржилтийг бодит утгаар нь төгөлдөржүүлэхэд хүчтэй шахалт үзүүлж ажилла. Ардчилсан нам ингэж л ажиллах хэрэгтэй. Энэ бол та нарын гол ажил гэж ард түмэн саналаа өгөхдөө сануулан хэлж, сонгон гаргасан. Үнэхээр ард түмний та нарт өгсөн санал хүчтэй, бодитой сөрөг хүчин болох боломжийг чинь нээж өгсөн. Тиймээс ирэх дөрвөн жилд хүчтэй сөрөг хүчин байж, намаа бэхжүүл. Хамтарсан засагт орохоор яс горьдсон нохой шиг гүйлдэж явахаар сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, наанадаж удахгүй болох орон нутгийн сонгуулиа бодоцгоо, та минь. Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам амжилттай оролцох онц шаардлагатай. Учир нь Монголын ард түмний зовлонгийн ихэнх нь Улаанбаатар хотод байна. Тиймээс АН орон нутгийн сонгуульд ялж, нийслэлээ авах хэрэгтэй. МАН бүх түүхэндээ хоёр мянган км зам барьж байсныг Ардчилсан нам эрх барихдаа нэг жилд мянга, мянган км зам тавьж чадсан. Нийслэл хотын авто замын уулзвар бүрийг шинэчилсэн.

Тиймээс орон нутгийн сонгуульд ялж нийслэлээ аваад тэр хурдаараа Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, том, том гүүрэн замаа барих хэрэгтэй. Бусдын 91 жилд хийсэн ажлыг танай нам нэг жилийн дотор л хийж, хөгжлийн хурдыг Монголд мэдрүүлсэн. Яг үүн шиг ажиллахыг ард түмэн Ардчилсан намаас хүсч байгаа. Та нар л энэ ажлыг хийхгүй бол бусад нь хийж чадахгүй нь. Улаанбаатарчууд метро гэж яриад гучин жил өнгөрлөө. Сүүлдээ нийслэлчүүд метро ч мөрөөдөл боллоо, метротой болтлоо микрогоо түр явуулж байгаач гэж гуйж, өвлийн хүйтэнд хөлдөж осгож үйл тамаа үзэцгээв. Тиймээс Ардчилсан нам орон нутгийн сонгуульд ялж, нийслэлээ авч, метрогоо хариуцан хий. Та нарыг л хийнэ гэж ард түмэн харж байна. Та нарыг л хийгээсэй гэж саяны сонгуулиар ард түмэн саналаа өгцгөөсөн. Ардчилсан нам энэ ажлаа анхаарахгүйгээр эрээвэр хураавар засагт орох гэж сандралдах хэрэггүй. Та нар өнгөрсөн найман жил өлбөрч үхээгүй, тэссэн. Одоо наймхан сар тэс. Яг өнөөдрөөс эхлээд хагас жил гаруйхан хугацааны дараа л гэхэд МАН-ын гомдогсод босоод л ирцгээнэ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд үнэмлэхүй олонх байхдаа ч Хүрэлсүхийн үед 32, 33-ын бүлэг болж хоёр хуваагдаж байсан. Саяны засгийн үед ч хуваагдаж л байсан, сонгууль дөхчихөөд л нийгэмд сайн мэдэгдээгүй болохоос. Одоо энэ түүх хагас жил гаруйхан хугацааны дараа дахиад давтагдах улс төр яг одооноос яваад эхэлсэн байна. Энэ нам засгаа дотроосоо ч, гаднаасаа ч мэрсээр унагах улс төр аль хэдийнэ бий болсон.

Тиймээс Ардчилсан нам ангал цуу гарч байгаа Ардын намын засагт орж, цавуу, холбоос болох шаардлага огт байхгүй. Хуваагдаад гомдогсод бий болсных нь дараа улс төр хийхэд Ардчилсан намд оройтохгүй. Та нар бусад хүчинтэй эвсээд засаг барих ч боломжтой шүү дээ. Үнэхээр Ардын нам энэ Их хуралд тавь гаруйхан суудал авсан бол хамтарч болох гэсэн. Гэтэл та нараас арав гаруй суудлаар хавь илүү байгаа нам. Тиймээс ийм олонх болсон намтай хамтарч Засаг байгуулна гэдэг бол Ардчилсан намд саналаа өгсөн ард түмний итгэлийг та нар хөсөрдүүлж байгаагийн илрэл. Нөгөө үнэнч байдлаасаа урваж байгаагийн шинж гэсэн үг. Тиймээс сөрөг хүчний үүргээ сүр жавхаатай биелүүлээд удахгүй болох орон нутгийн сонгуульдаа намаа бэхжүүлж ялахаа бодоцгоо, та минь…

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цахилгаан скүүтрээс болж бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ 7 цаг 41 мин Сонгинохайрхан дүүргийн засаг даргаар Б.Хуягбаатарыг томилжээ 7 цаг 45 мин Сонгогчдын 62 хувь нь эсэргүүцсэн Ерөнхий сайд Засгийн газраа байгуулах гэж байна 7 цаг 55 мин Мазаалай баавгайг хамгаалахад хамтран ажиллана 8 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан 10 цаг 11 мин Наадмын өдрүүдэд Хэрлэн гол үерийн түвшинг давах эрсдэлтэй байна Өчигдөр 14 цаг 54 мин БАЯН-ӨЛГИЙ: Математикийн хичээлээр хамгийн олон буюу 478 шалгуулагч шалгалт өгнө Өчигдөр 14 цаг 54 мин В.Орбаныг Москвад айлчилна гэж мэдээлжээ Өчигдөр 14 цаг 53 мин Морин хуурын олон улсын наадам Өмнөговь аймагт болно Өчигдөр 14 цаг 52 мин Копа Америка 2024: Аргентины шигшээ баг хагас шигшээд шалгарлаа Өчигдөр 14 цаг 52 мин Пак Сүн Ү: Улаанбаатар хотын метроноос гадна нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулна Өчигдөр 14 цаг 51 мин Шавь нараа уруу татаж, нэгнээс нь хүүхэдтэй болсон багш эмэгтэй Британийн шүүхээс ял сонсов Өчигдөр 14 цаг 50 мин ХХ зууны шилдэг роман "Тунгалаг Тамир" франц хэлээр хэвлэгдлээ Өчигдөр 14 цаг 49 мин Эмээлтээс Хүй долоо чиглэлийн аюулгүйн тойргийн 1.1 километр замын засвар энэ сарын 8-нд дуусна Өчигдөр 14 цаг 48 мин Москва хотын агаарын халалт 1917 онд бүртгэгдсэн хамгийн дээд үзүүлэлтээ давлаа Өчигдөр 14 цаг 47 мин Бэлэн мөнгөний хайрцгийг таглаж, төлбөрийг гар дээрээ авч байсан автобусны жолоочийн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ Өчигдөр 14 цаг 46 мин УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилно Өчигдөр 14 цаг 45 мин Х.Нямбаатар: Метроны нэгдүгээр шугам Толгойтоос Амгалан хүртэл 14 буудалтай. Уг шугам 30МВТ орчим эрчим хүч хэрэглэнэ Өчигдөр 14 цаг 44 мин У.Хүрэлсүх: Олимпод оролцсон нийт тамирчдад мөнгөн урамшуулал олгоно Өчигдөр 14 цаг 43 мин Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хоригложээ Өчигдөр 10 цаг 17 мин
iИх уншсан
Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой Есөөс хойшхи нь тарах хэрэгтэй! Шинэ парламентын шинэ гишүүд Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу... Монголын ард түмэн өөрчлөхийн төлөө үнэн зүтгэлээ Хамтарсан засгийн ПАЯН ЕВРО-24 хэсгийн тоглолтуудаа  дуусгав ХУЛАНГ СУЛЛАЯ !!! Л.Оюун: Дэлхий даяараа эдийн засгийн форумын чиг хандлага өө... Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт оруулж, удирдлага... БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт э... Чингис хааны хөшөө рүү зааж, танхайрсан гадаад иргэнийг Цагд... Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардуу... Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч бай... Сонгогчдын 62 хувь нь эсэргүүцсэн Ерөнхий сайд Засгийн газра... УИХ-ын 126 гишүүн тангараг өргөж, бүрэн эрхээ эхлүүллээ Өнөө шөнө баруун болон төв, говийн аймгуудын нутгаар, маргаа... Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэ... "Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн а...
Top