x

Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ

Саяхан Монголд УИХ-ын ээлжит сонгууль болж УИХ-ын гишүүдийг сонголоо. Сонгуульд 19 нам, 2 эвсэл, 40 бие даагч нийт 1341 нэр дэвшигчид УИХ-ын 126 суудлын төлөө өрсөлдлөө. 2.2 сая сонгогч бүртгүүлснээс 1.4 сая сонгогч саналаа өглөө. 

Сонгуулийн урьдчилсан дүнг харвал МАН тойрогт 50 суудал, нэрсийн жагсаалтаар 18 суудал буюу нийт 68 суудал авч 51,0 хувийн санал авч сонгуульд ялжээ. Удаах байранд АН тойрогт 26 суудал, нэрсийн жагсаалтаар 16 суудал нийтдээ 42 суудал буюу 33.3 хувийн санал авчээ. Гуравт, ХҮН нам тойрогт 2 суудал, нэрсийн жагсаалтаар 6 суудал нийт 8 суудал буюу 6.3 хувийн санал авчээ.Дөрөвт, Үндэсний Эвсэл нэрсийн жагсаалтаар 4 суудал авч 3.2 хувийн санал авчээ. Тавд, ИЗНН нэрсийн жагсаалтаар 4 суудал авч 3.2 хувийн санал авчээ.

Нам эвслийн хувьд МАН 509310 санал, АН 438388 санал, ХҮН нам 151023 санал, ИЗНН 75162 санал, Үндэсний эвсэл 72960 санал авчээ. 

Энэ сонгуулиар УИХ-дсонгогдсон нэр дэвшигчдийн 25.4 хувь нь буюу 4 хүний нэг нь эмэгтэйчүүд сонгогдсон нь өмнөх үеэс 8.4 хувиар өссөн эерэг үзүүлэлт гарчээ.УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн 70.0 хувь нь шинээр сонгогдсон залуучууд эзэлж байна. 

Сонгуульд ялсан Ардын намын дарга тус сонгуулиар монголын ард түмэн яллаа хэмээн мэдэгдлээ. Үгүй шүү. Энэ сонгуулиар Ардын нам ялсан болохоос Ард түмэн ялсан юм биш. Ард түмэн хэзээ ялдаг юм бэ гэвэл улс орон нь өндөр хөгжилтэй болж, нийгэмд нь шударга ёс тогтож, ард түмэн нь баян чинээлэг болсон цагт ялдаг юм. 

Харин энэ сонгуулиар нийт 4 нам, нэг эвслийн төлөөлөл УИХ-д сонгогдсон тул ардчилал өмнөхөөсөө  өргөжсөн байна гэсэн үг. Намуудын байдлыг ажвал Ардын нам өмнөхөөсөө амьдлаг болж авилгал хулгайтай тэмцэж ард түмнийхээ гүнд орж, амьдрал ахуйтай нь танилцаж, хийсэн ажилтай, хэлэх үгтэй төлөвшсөн нам болсон байна. Ардчилсан нам дотроо хагаралдаж, албан тушаал, тамга тэмдэгний төлөө тэмцэлдэж нам нь хоёр даргатай болж бие биенийхээ эсрэг ажиллаад нэр хүнд нь навс унасан ч гэсэн ард түмэн ардчилалд элэгтэй тулдаа олон санал өгч харин ч өмнөх үеэсээ суудлаа ахиулж чадлаа.

ХҮН нам харин сонгуульд сайтар бэлтгэж парламентийн ганц суудалтай нам гэхэд гайгүй сайн дүн үзүүлж парламентад 8 суудал авчихлаа. Сонгуулийн үед “ХҮН нам” гэсэн ухуулах хуудастай том оврын автобуснууд энд тэндгүй явж сайн ухуулга хийж байсан нь харагдаж байлаа. Ямар ч байсан ХҮН нам амжилт гаргалаа. Үндэсний эвсэл анх удаа сонгуульд шинээр оролцож, парламентийн 4 суудал авсан нь үнэхээр том амжилт байлаа. ИЗНН 4 суудал авсан нь чамлахааргүй амжилт юм. Одоо шинэ бүрэлдэхүүнтэй болсон УИХ улам эрчимтэй ажиллаж, бөөгнөрсөн асуудлыг шийдэж, эх орноо хөгжүүлэх ажилд шуудран орох шаардлагатай боллоо. 

Нэмууд сонгуулийн өмнөхөн 8 жилийн асуудал, 34 жилийн асуудал гээд л баахан ярих юм. 8 жил, 34 жилийг дэмий өнгөрөөлөө гэх юм. Ийм өчүүхэн бага хугацааны тухай ярих хэрэггүй. 100 жилээр ярих хэрэгтэй. Өнгөрсөн зуун жилд монголчууд хөгжиж чадсан уу, хөгжөөгүй бол юунаас болов. Ирээдүйн 100 жилд яаж хөгжих юм бэ гэдгээ ярих ёстой.

Өнгөрсөн 100 жилд Монгол улс үсрэнгүй хөгжиж чадаагүй, ази тивдээ хамгийн ядуу буурай орон хэвээр хорьдугаар зууныг элээсэн юм шүү. 1921 онд Монголд Ардын хувьсгал яллаа, Ардын нам яллаа хэмээн далан жилийн турш хийрхсэн боловч ардын нам нь зөвлөлтийн коммунист намын хуулбар буюу хувьсгалт нам болж нэг намын дарангуйлал дор ард түмэн ямар ч эрх чөлөөгүй,  ядуурсаар хайран 70 жилээ алдсан даа. Хамаг сайн сэхээтнээ алуулж, хамаг мал сүргээ хураалгаж, эсгий гэрээс өөр өмчгүй, эв хамтын тунхагаас өөр уриагүй ард түмэн яаж өөдлөхөв дээ. 

Монгол улс 1990 оноос л хойш жинхэнэ утгаараа туурга тусгаар улс болж, ард түмэн нь эрх чөлөөтэй болж хөгжих замдаа орсон доо. Удаан ч гэсэн бид урагшилсаар байна. 

Өнгөрсөн зууны  ерээд оноос сонгуульд ялсан эрх баригч намынхан “ Бидний дайсан ядуурал. Бид ядуурлыг устгана” хэмээн амалж байсан боловч монголын хүн амын 33.0 хувь нь ядуу гэсэн үзүүлэлт гучин жилийн турш хэвээр үлджээ. Мөн тэр үед эрх баригчид Монгол улсыг аж үйлдвэржүүлнэ гэсэн уриа гаргасан боловч ган, зэс, нефтийн үйлдвэр, арматурын үйлдвэр, цахилгаан станцаа барьж чадсангүй. Зүү тариа, хадаас ч үйлдвэрлэж чадсангүй, эх орноо хамгаалахад нэн шаардлагатай буу зэвсэг, бууны сумаа ч үйлдвэрлэж чадсангүй, байлдааны танк, нисэх онгоцоо цэнэглэх шатахуунаа ч үйлдвэрлэж чадсангүй зуун жил болов. Монгол улсыг аж үйлдвэржүүлж гадаадын хөрөнгийг их хэмжээгээр татаж чадсангүй. Өнгөрсөн зууны жар, далаад онуудад  азийн өмнөд Солонгос, Сингапур, Тайланд,Тайвань,Малайз улсууд аж үйлдвэржиж гадаадын хөрөнгийг их хэмжээгээр татаж улсаа хорь, гучхан  жилийн дотор хөгжүүлж чаджээ. Монголчууд бид ардчилал, зах зээлийн замд орсон 34 жилээ ашиглаж хөгжиж чадсангүй, хэрүүл хийж, хулгай хийсээр ядуу буурай орон хэвээр үлджээ. 

Одоо л бид хорин нэгдүгээр зуунд хөгжил энэ тэрээ ярьж хүний дайтай хүн,улсын дайтай улс болох замдаа орж байна. Хөгжлийн индексээр Монгол улс эдүгээ дэлхийн 200 орны тэг дунд нь л явж байна. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүн эдүгээ 68 их наяд төгрөг буюу 19.9 тэрбум доллар байгаа нь дэлхийд 124 дүгээр байранд жагсаж африкийн Мозамбик, Замби улсын ард оржээ. Ичмээр юм. Саяхал  л бидэнтэй адилхан социалист орон байсан хөрш Казахстан улсын ДНБ эдүгээ 260.5 тэрбум ам доллар болж дэлхийд 49 дүгээр байранд, зүүн европын социалист орон байсан Польш улсын ДНБ нь эдүгээ 844.6 тэрбум ам доллар болж дэлхийд 21 дүгээр байранд жагсаж байна.

Аливаа улс орны иргэдийн амьжиргааны түвшинг “GDP per capita” буюу “Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн”-ээр нь хэмждэг. Нэг тэрбум дөрвөн зуун сая хүн амтай бидний өмнөд хөрш Хятад улс сүүлийн 30 жилд 800 сая хүнийг ядуурлаас гаргаж ядуурлыг устгаж нэг хүнд ногдох ДНБ  нь 12720 ам.доллар болж  дэлхийн эдийн засгийн хоёр дахь хүчирхэг гүрэн болж чаджээ. 146 сая хүн амтай бидний хойд хөрш Орос улсын нэг хүнд ногдох ДНБ нь 15720 ам.доллар болжээ. 19 сая хүн амтай бидний баруун хөрш Казахстан улсын нэг хүнд ногдох ДНБ нь 11492 ам.доллар болжээ. Харин 3.5 сая хүн амтай, мал сүрэг, байгалийн баялгаараа дэлхийд дээгүүр ордог Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ нь 5000 ам.доллар болж дэлхийд 103 дугаар байрт жагсаж байна.

Энэ бол тун хангалтгүй үзүүлэлт. Бид эдийн засгийн хөгжлөөрөө доогуур байна гэсэн үг. Саяхан л бидэнтэй адилхан социалист улс байсан Эстони улсын нэг хүнд ногдох ДНБ нь 28247 ам.доллар , Чех улс 27227 ам долларт хүрчээ.  Азийн бар улсууд аль хэдийн өндөр хөгжилтэй баян чинээлэг улс болжээ. Азийн Сингапур улсыннэг хүнд ногдох ДНБ нь 82808 ам доллар болж  дэлхийд 5 дугаар байрт жагсаж байна.

Монгол улс дэд бүтэцээ хөгжүүлж чадсангүй. Мянганы зам тавьсан нь том амжилт мөн. Гэхдээ хүн амын тээврийн асуудлаа одоо болтол зохицуулж шийдэж чадаагүй байх юм. Ганц жишээ хэлье.

Би таван жилд ганц удаа өмнөд хөрш рүү зорчиж өмнөд хөршийн хөгжлийг зориуд хардаг юм. Өнгөрсөн жилийн зун би өмнөд хөрш рүү явж Номхон далай хүртэл аялаад ирлээ. Замын Үүд- Бээжин явах автобусны үнэ арван жилийн өмнөх шигээ 200 юань гээд тогтвортой байх юм. Гэтэл УБ-Замын Үүдийн галт тэрэгний билетний үнэ хэд дахин өсчээ. Таксины үнэ тэнгэр тултал өсчээ. Учир нь би хятадын Эрээнээс нутаг буцах гээд Замын -Үүд дээр үдээс хойхно буутал галт тэрэгний билет ч дуусчихсан байдаггүй , автобус ч явдаггүй, таксиний жолооч нар энэ хүнд байдлыг ашиглаж үгсэн хуйвалдаж УБ хүртэл 80 000 төгрөг байсан таксины үнийг хөөргөдөж 150 000 төгрөг болгоод иргэдээ “дээрэмдэж” байх юм.

Би УБ-аас Багануур байнга явдаг юм. Гэтэл автобусаар явах гэхлээр үе үе хүндрэл гардаг. Багануурын автобусны асуудлыг нийслэлийн нэг алслагдсан дүүргийн харьяа асуудал гээд нийтийн тээврийн энэ чухал асуудлыг хувьд хүнд автобусны ганц жолоочид хариуцуулаад хаячихжээ.Том автобус явуулах гэхлээр хүн цөөхөн явдаг гээд заримдаа 10 хүн явах нь ашиггүй гээд зогсоход хүрчээ. Гэтэл аймгуудын том оврын автобус цагийн хуваарийн дагуу яваад байдаг. Алслагдсан Багануур дүүргийн автобус үе үе явахгүй гацаад байдаг. Тэхлээр Багануурын автобусыг бусад аймгууд шиг цөөхөн хүнтэй ч байсан заавал цагийн хуваарийн дагуу өдөрт ганц удаа явдаг болгох хэрэгтэй байна. Багануурын автобусны зогсоолыг өмнөх шигээ “Тэнгэр плаз”-д байршуулах нь зүйтэй. Учир нь одоо Багануур явах хүмүүс офицерийн ордны буудлын дэргэд автобусаа хүлээж 00-ын өрөө ч байхгүй, хүн суух сандал ч байхгүй гудамжинд муухай царайлцгааж байна.

Гэтэл өмнөд хөрш  Хятадын хотуудын төмөр замын буудлын дэргэд автобусны том буудлуудыг байрлуулж, олон том оврын шинэхэн автобуснуудын жолооч нар аль хот явах вэ гээд ярайтал зогсож байх юм. Хэзээ манай Монгол улсын иргэд өмнөд хөрш рүү яваад буцаж Замын үүд дээр ирэхэд  бүх аймаг, хот руу автобус явна гээд олон шинэ автобус ярайж байх юм бол. Хэзээ Монгол улс галт тэргээр УБ - Замын Үүдийн хооронд одооных шиг 15 цаг явах биш, хурдны суман галт тэргээр хоёрхон  цаг явдаг болох юм бол.

Одоо шинэхэн УИХ-ын гишүүд улсаа хөгжүүлэхийн тулд юү хийх вэ гэдэг талаар иргэн хүний хувьд би саналаа товчхон хэлье.

1.Засгийн Газраа алсыг харж улсаа хөгжүүлэх чадвартай мэргэжлийн сайдуудаар бүрдүүлж тогтвортой ажиллуулах

2.УИХ өмнөх жилийн адил олигархиудын авилгал, хулгайн хэргийн талаар сонсгол хийж ард түмэнд мэдээлэх, авилгал хулгайг бүрмөсөн дарах.

3.Шүүх, Прокурор, Цагдааг авилгалаас ангид, улс төр - бизнесийн бүлэглэлээс хараат бус болгож хууль хяналтын байгууллагыг шинэчилж шударга ёсыг тогтоох

4.Аливаа улс орон аж үйлдвэржүүлэлтийг хэрэгжүүлж , гадаадын хөрөнгө оруулалтыг татаж хөгждөг гэсэн бичигдээгүй хуулийг анхаарч энэхүү бодлогыг хэрэгжүүлэх талаар холбогдох хууль тогтоомжийг баталж, таатай нөхцөлүүдийг бүрдүүлэх арга хэмжээ авах

5.Ард түмэн ажил орлого, амьдрах орон сууц гэсэн хоёрхон зүйлийг хүсдэг.  Энэхүү хүсэлтийг хэрэгжүүлж ажлын байр, орон сууцыг олноор нь буй болгож ипотекийн зээлийн хүүг 3 хувь болтол нь бууруулах

6.Эрүүл мэндийн төв, эмнэлгүүдийг олноор нь барьж, орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч нарын чадварыг дээшлүүлж, өвчтэй хүн улсын эмнэлэгт цаг аваад сарын дараа эмчид үзүүлэх биш, цагийн дараа эмчид үзүүлдэг хурдан шуурхай үйлчилгээг нэвтрүүлэх. Монгол хүний дундаж наслалтыг 85 хүргэх.

7.Нефть, гангийн үйлдвэр, нүүрс химийн үйлдвэр, зэс алтны үйлдвэр, өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэр, нүүрсээс байгалийн хий гаргах үйлдвэр болон бусад экспортын баримжаатай үйлдвэрүүдийг барих

8.Цахилгаан станц, атомын цахилгаан станц барьж, төмөр замаа цахилгаанжуулж , хоёр салаа болгож, хурдны галт тэрэгний зам тавих

9.Монгол улсын дотоодын нийт бүтээдэхүүнийг 100 тэрбум ам долларт хүргэж, нэг хүнд ногдох ДНБ-нийг 10 000 ам долларт хүргэж, нэг хүний дундаж цалинг 5000 ам долларт хүргэх хэрэгтэй байна.

Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ төр үйлчлэх цаг ирлээ. Ард түмэн “төр надад юү өгөх вэ” гээд бэлэнчлэх биш,би эх орондоо юү бүтээх вэ гэдгээ бодох цаг болжээ.

Д.Сүхбаатар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 24 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 13 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 25 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 30 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 47 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 55 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 16 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 7 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 11 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 21 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 30 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 44 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 52 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top