x

Монголын ард түмэн өөрчлөхийн төлөө үнэн зүтгэлээ

Парламентын ес дэх сонгуулиа монголчууд бид өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгууллаа. Үүний үр дүнд ямар ч байсан 126 хүн сонгогчдынхоо итгэлийг өвөртлөн парламентад суухаар болов. Өмнөх үеэ бодвол элдэв хэл ам тийм их гарсангүй. Нэг ёсондоо улстөрчид маань унаж, давж сурч байгаагийн илрэл ч биз. Одоо харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн хүмүүсийг 15 хоногийн дотор баталгаажуулж, гишүүний үнэмлэхийг нь гардуулан өгнө. Улмаар Ерөнхийлөгч 30 хоногийн дотор анхдугаар чуулганыг зарлан хуралдуулж, тангараг өргөх хуультай. Мэдээж анхны чуулганыг хамгийн ахмад нь даргалдаг учиртай. Тийм болохоор МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Д.Рэгдэл насныхаа эрэмбээр даргалах болов уу. Үндсэн хуульд нэмэлт оруулж, Сонгуулийн тухай хуулиа өөрчилсний дүнгээр энэ парламентад дөрвөн нам, нэг эвслийн төлөөлөл орлоо. Олон намын дуу хоолой сонсогдох, зүй ёсны мэтгэлцээн явагдах сайн талтай гэж байгаа ч зарим нөхрийг харахаар өөрийгөө таниулах гэсэн оролдлого, сөрөхийн тулд сөрөг байх гэсэн увайгүй байдал ч нэмэгдэх мэт санагдана. Гэхдээ л ардчилсан парламент учраас энэ мэт үзэгдэл байх нь хэвийн л зүйл.

Энэ удаагийн сонгуульд намууд ч боломжийн хэмжээнд буюу чадлаараа л оролцлоо. Гэвч үе, үеийн сонгуулиудаар ажиглагдсаар ирсэн алдаа дутагдлууд байсаар байна. Тухайлбал, эрх баригч МАН нийт санал өгсөн иргэдийн дөнгөж 30 гаруйхан хувийн санал авсан. Тэгсэн хэрнээ парламентынхаа 53.9 хувийг бүрдүүлж, дангаар засаглах бүрэн боломжтой болсон дүн гарав. Босго хувьдаа хүрээгүй жижиг нам, эвслүүдийн авсан саналыг тэгш хуваарилах зарчмаар парламентад төлөөлөлтэй болсон намуудад хуваан өгч байгаа нь ч тиймхэн л хэрэг юм. Учир нь АН, МАН гэсэн хоёр том намаас бусад нь нийлээд иргэдийн 40 орчим хувийг авсан ч босго давж чадаагүйн улмаас тэрхүү саналыг нь бусад дээр нь нэмж жагсаалтаар зарим нэр дэвшигчид боломж олдсон. Мөн санал гээгдсэн тохиолдлууд их гарлаа. Ялангуяа том, сонгогч ихтэй тойргуудад энэ илүүтэй ажиглагдсан. Жишээлбэл, Налайх, Багануур, Баганхангай дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Ц.Сандаг-Очир хамгийн бага буюу 12 мянга гаруй сонгогчийн санал аваад л УИХ-ын гишүүн болох эрхээ баталгаажуулсан. Тэгвэл 10 мандаттай хоёрдугаар тойрогт нэр дэвшсэн Ц.Цэрэнпунцаг 64537 хүний санал авсан. Бараг тав дахин их хүний санал авсан хэрнээ 10 мандатад багтаж чадалгүй хоосон хоцров. Тэгэхээр дараа, дараагийн сонгуульд жагсаалтын тоогоо нэмэгдүүлэх, сонгогчдынхоо тоотой мандатын тоогоо уяж өгөх зэрэг өөрчлөлтүүдийг хийх л шаардлагатай нь харагдаж байгаа юм. Мөн Ерөнхийлөгч байсан хүн анх удаа нэр дэвшиж, улмаар ялалт байгуулсан. Хоёр парламент дамнан спикер хийсэн Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар сонгогчдын дэмжлэг аваагүй гээд олон сонирхолтой зүйлтэй сонгууль боллоо.

Үүнээс гадна хэт олон жижиг намууд сонгуульд өрсөлдөх нь сонгогчдын саналыг гээгдүүлэх нэгэн том хүчин зүйл болдог аж. Уг нь ардчиллын баталгаа, парламентын дархлаа гэж тэд маань хэлдэг ч ачир дээрээ тийм биш байна. Тэгээд ч жижиг намууд энэ янзаараа сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх барина гэдэг үлгэр. Засгийн эрхийг барих төлөвшил, боловсон хүчний нөөц ч алга. Тиймээс манайх шиг цөөн хүн амтай улсад хоёр том нам нь байх зүгээр гэдгийг судлаачид хэлээд байгаа. Нэг нь ялахад нөгөө нь сөрөг хүчин байж, бие биедээ ташуур, дэм болоод байвал улс орны хөгжилд ч том алхам хийгдэнэ гэдэг юм билээ. Тийм ч болохоор МАН-ын авсан 68 биш АН-ын авсан 42 суудал илүү анхаарал татаад байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар арай ядан бүлэг байгуулах хэмжээнд хүртлээ ялагдсан тэдэнд энэ удаад ард түмэн парламентын 37.5 хувийг бүрдүүлэх итгэл хүлээлгэв. Энэ бол ард түмэн АН-ыг илүү сайн байгаасай, улс төрийн намын хувьд улам чамбайрч, төлөвшөөсэй гэж хүсч байгаагийн илрэл.

Ер нь энэ удаад төр засгийг өөрчлөхийн төлөө ард түмэн үнэн хүчээрээ зүтгэлээ. Харамсалтай нь тэдний өөдөөс олон жил бугшсан систем, 300 гаруй төрийн албан хаагчид сөрөн зогсов. Жирийн ажилчин, хувиараа бизнес эрхлэгч, малчид бол төр засгийг өөрчлөх хэрэгтэй. Нэг нам дангаар хэт удаан засаглаж болдоггүйг ойлгосон байна. Төр нэрийн дор хувийн өмчид хэт бүдүүлгээр халдаж, бүхнийг чаддаг, мэддэг нь төр өөрөө болсныг ч мэдэрсэн байна. Даанч намын үнэнч гишүүд, ажилтайгаа үлдэх гэсэн хүмүүс энэ удаад ялав. Дээрээс нь муу нэртэй нөгөө хэдэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ удаагийн сонгуулиар маш сайн ажилласан.

Иргэдээ санал өгөх хэрэгтэй, энэ нь хуулиар олгогдсон эрх, үүрэг гэдгийг тэд л сэнхрүүлэн ойлгуулж байв. Телевизийн сувгуудаар урьд хожид байгаагүй их халз мэтгэлцээн зохион байгуулж, нам, эвслийн мөрийн хөтөлбөрт юу туссан. Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг боломжийн хэмжээнд таниулсныг дурдах нь зүйтэй. Харин нөгөө талдаа Ардчилсан нам муу байлаа. Хэдийгээр Л.Гантөмөр богино хугацаанд эвлэлдэн нэгдүүлж, чамлахааргүй амжилт сонгуулиар үзүүлсэн ч энэ намаас авдгаа авчихсан зүтгэлтнүүдийнх нь нөлөө сөргөөр нөлөөлөв. Тэд цахим орчинд намаа зүхэж, удирдлагуудаа муулсаар сонгууль дуусгасан. Үүнээс илүү амжилт үзүүлж, засаг барих хэмжээнд биш гэхэд одоогийнхоосоо арай олон суудал авч болох байсан ч болсонгүй.

Ардчилсан намаа муулаад байгаа тэр нөхдүүд тодорхой хэмжээний нэр сүртэй. Тийм болохоор хэн нэг нь очиж дээрэлхээд, хөрөнгийг нь хураагаад байж чадахгүй. Тэгэхээр тэдэнд аль нам нь ялах чухал биш байдаг бололтой юм. Эцэст нь дүгнэхэд, ямар ч байсан бид сонгуулиа зохион байгуулж, саналаа өгч, үр дүнгээ хүлээн зөвшөөрч сурч байна. Ард түмэн төр барих эрхээ чанартай эдэлж, ажиллаж чадаагүй, хувь хүний эрх эрх чөлөөг хясан боогдуулаад байвал ямархан хариу барьж чадахаа харууллаа. Дээр хэлсэнчлэн иргэд төр засгаа өөрчлөн зохион байгуулахын төлөө үнэн хүчээр зүтгэлээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    УБ хотод 1сонгогч 2-3 нэр дэвшигчийн төлөө санал өгч байхад Хөдөөд 1сонгогч 8-10 нэр дэвшигчийн төлөа санал өгч байна . УБ хотод 100мянган сонгогчдод 5 нэр дэвшигч байхад Хөдөөд 100 мянган согогчдод 10 нэр днвшигч байгаа зэрэг нь монгол улсын иргэн бүр тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөөд байна уу???
    2024 оны 07 сарын 17 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 07 сарын 08 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 07 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 23 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 13 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 25 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 30 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 47 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 55 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 16 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 7 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 11 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 21 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 30 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 44 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 52 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top