x

Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардууллаа

Дөнгөж сая /2024.07.01/ СЕХ Төрийн ордны их танхимд УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулж дууслаа.

Энэ удаагий УИХ-ын ээлит сонгуулийг пропорциональ, мажоритари хосолсон системээр явуулж, 48 нэр дэвшигчийг намын жагсаалтаар, 78-ыг нь томсгосон 13 тойргоос сонгосон билээ. Сонгуулийн үр дүнд МАН 68, АН 42, ХҮН найм, Үндэсний эвсэл хоёр, ИЗНН хоср суудал аваад байна. 

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН: 

-"УИХ-ын ээлжит сонгуулийг 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр 69.85 хувийн ирцтэй амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуульд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг сонгох сонгуулийг хосолсон тогтолцоогоор зохион байгуулсан нь сонгууль зохион байгуулалтын хувьд болоод эрх зүйн орчны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлог сонгууль боллоо. УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж хуулийн дагуу хүчин төгөлдөр болж амжилттай зохион байгуулагдлаа.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо зургадугаар сарын 30-нд хуралдаж, санал хураалтын дүнд үндэслэж, тойрог тус бүрд хамгийн их санал авсан нийт 78 нэр дэвшигч, мөн нам эвслийн дүнд үндэслэж 48 гишүүнийг УИХ-ын гишүүнээр сонгосонд тооцож, үнэмлэх олгохоор шийдвэр гаргалаа. Нэг сонгогч, нэг сонголтын үнэ цэн бол Үндсэн хууль, ардчиллын баталгаа юм. Тиймээс сонгогчдынхоо итгэлийг хүлээж, хуульд заасны дагуу үүрэг хариуцлагатай байхыг нийт гишүүдээсээ хүсч байна" гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Хотын сонгогч 3 нэр дэвшигчийн төлөө санал өгдөг .Хөдөөний сонгогч 10 нэр дэвшигчийн төлөө санал өгдөг . Хотод 100000 сонгогчдод 5 нэр дэвшигч ,хөдөөд 100000 сонгогчдод 10 нэр дэвшигчтэй байгааг дараагийн сонгуулийн өмнө эргэж харах шаардлагатай юм!!!
    2024 оны 07 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Хилийн чанад дахь монгол иргэд төрийн үйлчилгээг ДТГ-аасаа авах боломжтой 13 цаг 31 мин Нийслэлийн 23 байгууллагын 133 төрийн албан хаагч тангараг өргөв 13 цаг 35 мин "Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явна 13 цаг 55 мин НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томиллоо 15 цаг 5 мин Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах шаардлагад сая гаруй иргэн гарын үсэг зуржээ 15 цаг 55 мин ЗАВХАН: "Нууцлаг ертөнц" үзэсгэлэнд 160 гаруй үзмэр дэлгэжээ 15 цаг 55 мин ХӨВСГӨЛ: 51 төрийн албан хаагч тангараг өргөлөө 15 цаг 56 мин ЗАВХАН: Солонгот, Ганцын давааны автозамын арчлалт засварыг хийж байна 15 цаг 56 мин “Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлж байна 15 цаг 58 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий аймагт айлын гэр шатаж, бага насны хүүхэд өртөн нас баржээ 15 цаг 59 мин ЕВРО 2024: Туркийн Мерих Демирал хасагдах шатанд хамгийн хурдан хугацаанд гоол оруулсан тоглогч болжээ 16 цаг 0 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзана 16 цаг 1 мин Нийгмийн салбар, ногоон хөгжил, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Л.Хосбаярыг томилов 16 цаг 8 мин Бутаны Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамт наадмын нээлтэд хүндэт зочноор оролцоно 16 цаг 21 мин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо 16 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Астана хотод угтаж авлаа 17 цаг 15 мин Хэнтий аймагт айлын гэр шатаж, бага насны хүүхэд нас баржээ 17 цаг 31 мин Есөөс хойшхи нь тарах хэрэгтэй! 18 цаг 21 мин Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой 18 цаг 45 мин “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна 20 цаг 24 мин
iИх уншсан
“Багаар нь сонгоно” гэдэг нь багны цаана нуугдсан хулгайчийг... Шинэ парламентын шинэ гишүүд Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу... Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой Есөөс хойшхи нь тарах хэрэгтэй! Монголын ард түмэн өөрчлөхийн төлөө үнэн зүтгэлээ Хамтарсан засгийн ПАЯН ЕВРО-24 хэсгийн тоглолтуудаа  дуусгав Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт э... СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гар... Голомт банкны “Гөү Тү Маркет” салбар үүдээ нээлээ Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардуу... Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч бай... Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэ... УИХ-ын 126 гишүүн тангараг өргөж, бүрэн эрхээ эхлүүллээ
Top