Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 437-р тогтоолд үндэслэн 2024 оныг мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан”-аар зарлан ажиллаж байна.
Уг ажилд аж ахуйн нэгж байгууллагуудын санаачилга, оролцоог хангах үүднээс Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Монгол” ХХК-тай “Мазаалай” баавгайг олон улсад сурталчлах ажлын хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.