x

ЕВРО-24 хэсгийн тоглолтуудаа  дуусгав

Энэ удаагийн ЕАШТ-ний 17 дахь тоглолтын эхний хэсгийн тоглолтуудын 13 өдөр хормын зуур өнгөрч  хасагдах шатны тоглолтууд эхлэв. Одоогоор Европын өнгөрсөн аварга гэртээ харихаар замдаа гарлаа. Эхний 13 өдөр  ямар нэгэн ер бусын  амжилтуудаар тэмдэглэгдэн түүх боллоо. 

ОНЦГОЙ СТАДИОН ба ХАМГИЙН ЗАЛУУ ДАСГАЛЖУУЛАГЧ

Германы шигшээгийн дасгалжуулагч Юлиан Нагельсманн энэ өдөр хамгийн залуу (36 жил 327 өдөр) дасгалжуулагч болов. Эхний тоглолт явагдсан «Мюнхен Арена» еврогийн түүхэнд аваргын хоёр тэмцээнийг дараалан тоглуулсан цэнгэлдэх хүрээлэн боллоо.

 

ХАМГИЙН ХУРДАН ГООЛ ба ХАМГИЙН ЗАЛУУ ТОГЛОГЧ

Албанийн шигшээгийн хөлбөмбөгчин Надим Байрами тоглолтын 23 дахь секундад италийн багийн хаалганд бөмбөг оруулан европын аваргуудын тэмцээний хамгийн хурдан гоолын эзэн болов. Харин  энэ дээд амжилт нь дэлхийн болон аваргуудын лигийн тоглолтуудын хамгийн хурдан гоолноос (11 секунд) хоёр дахин удаан, хөлбөмбөгийн түүхийн хамгийн хурдан гоолноос (2,8 секунд) хамаагүй удаан байна.

 

Хорватын эсрэг тоглолсон Испанийн шигшээгийн бүрэлдэхүүнд гарсан Ламин Ямаль, Европын аваргын шигшээ тоглолтын түүхэнд хамгийн залуу (16 нас, 338 өдөр) тамирчин боллоо.

 

ДАМЖУУЛАЛТЫН ДЭЭД АМЖИЛТ

Данийн шигшээгийн хамгаалагч Андреас Кристенсен Словенийн шигшээтэй тоглоход 89 дамжуулалт хийсэн нь бүгд амжилттай болсон амжилтын эзэн боллоо.

 

 

ЭЦЭГ ба ХҮҮ

Европын аваргын тэмцээний түүхэнд  анх удаа нэгэн шигшээгийн дасгалжуулагчийн  хүү энэ удаа эцгийнхээ оронд гарч ирэв. 1996 Англид явагдсан Евро-д Румыны  шигшээг Ангел Йордэнеску толгойлсон ба энэ удаагийн Евро-2024 тэмцээний румыны багийг Эдвард Йордэнеску толгойлов. Хэрэв эцгийн толгойлсон Румын хэсэгтээ нэг ч оноо авч чадаагүй бол хүү Йордэнескугийн баг хэстээ түрүүлэн ⅛ шигшээд шалгарлаа.

 

Ангел Йордэнеску

 

Эдвард Йордэнеску

Энэ өдөр бас нэг дээд амжилт бүртгэгдэв. Бельгийн баг Словактай тоглох үеэр бельгийн Ромелу Лукакугийн хоёр голыг хүчингүйд тооцов. Азгүй түүний хоёр дахь гоолыг чип суулгасан бөмбөг нь буруу гэж тогтоожээ.

 

РОНАЛДУ-гийн ЗУРГАА ДАХЬ ЕВРО ба ХАМГИЙН ХӨГШИН ТОГЛОГЧ

Португаль-Чехийн тоглолт дээр талбайд португалийн хамгаалагч Пепе гарснаар Еврогийн түүхэнд хамгийн өндөр настай (41 нас 113 өдөр) хөлбөмбөгчин болов. Түүний багийн хамтран тоглолгч Криштиану Роналду түүхэнд нь зургаа дахь удаагаа аваргын тэмцээнд оролцогч боллоо.

 

ХОС ГООЛЫН ЭЗЭД

Америкийн MLC-ийн «Чикаго Файр» клубын тоглогч Швейцарийн шигшээгийн Шердан Шакири энэ еврогийн анхны дублийн эзэн болов

 

Албанийн шигшээгийн хагас хамгаалагч Клаус Гясуля Хорватын хаалганд гоол оруулаад дараа нь авто гоолыг өөрийн хаалганд оруулан тодорлоо.  Энэ  хоёр тохиолдолд «дублиуд» үндсэн цагт  тэнцэх боломжийг өгчээ.

 

Энэ тоглолтын үеэр хорватын Андрей Крамарич өөрийн төрсөн өдрийг гоолоор мялаав. Өмнөх түүхэнд ийм гоолыг нидерланд Уэсли Снейдер (2008.06.9), франц Жан-Франсуа Домерг (1984.06.23) хоёр л хийсэн байдаг.

 

ХАМГИЙН ОРОЙТСОН ГООЛ

Сербийн довтлогч Лука Йовичын Словенийн хаалганд 95 дахь минутад оруулсан бөмбөг Еврогийн түүхэнд хамгийн хожуугийн шийдвэрлэх гоол болжээ. Гэдээ түүний дээд амжилт удаан тэссэнгүй.

 

ДАХИАД Л РОНАЛДУ!

Португалийн довтлогч  Криштиану Роналдугийн Турктэй тоглох үеэр гоолын дамжуулалт хийсэн нь ЕАШТ-ний  найм дахь нь болон тэр тэмцээний дээд амжилтын эзэн Чехийн Карела Поборскитэй зэрэгцүүлэв. Дахин нэг ийм дамжуулалт хийвэл агуу КрисРо  ЕВРО-гийн  дээд амжилтын эзэн болно.

 

НОЙЕР БУФФОНААС  ДАВЛАА

Энэ өдөр талбайд гарсан Германы хаалгач Мануэль Нойер Евро-д тоглосон тоглолтоор тэмцээнүүдийн дээд амжилтыг үзүүлэвШвейцаритай тэр тоглосон тоглолт түүний 18 дахь нь болсноор тэр домогт Жанлуижи Буффоноос нэг тоглолтоор илүү гаргалаа.

 

Унгарын довтлогч Кевин Чобот өөрийн багт ялалт авчирсан гоолоо үндсэн цагийн 100 дахь минутад оруулснаар сербийн довтлогчийн хамгийн хожуугийн гоолын дээд амжилтыг эвджээ.

 

"ХУУЧИН" ГООЛ ба ХАМГААЛАГДСАН ХААЛГА

Испанийн шигшээ хэсгийн  гурван тоглолтоор нэг ч  бөмбөг хаалгандаа оруулсангүй Италийн багийн 2020 оны тоглолтын дээд амжилтыг давтлаа.

 

Хорватын хагас хамгаалагч Лука Модрич, Италитай тоглосон тоглолтын бөмбөгиийн тоог нээн Еврогийн түүхэнд хамгийн өндөр насандаа (38 жил,  289 өдөр) гоол оруулсан хүн болов. Роналду энэ амжилтыг эвдэх боломжтой.

 

ХАМГИЙН ХУРДАН АВТОГООЛ ба ПЛЕЙ-ОФФ РУУ ЯЛАЛТГҮЙГЭЭР

Нидерландын Дониелл Мален өөрийн хаалгандаа Еврогийн түүхэн дэх хамгийн хурдан гоолыг 5 минут 38 секундад оруулав.

 

Европын аваргын тэмцээнд анх удаагаа  хэсэгтээ ганц ч ялалтгүй гэхдээ нэг хэсгийн хоёр баг тодорлоо. Үүний зэрэгцээ тэмцээнийг үргэлжлүүлэх болсон Дани, Словени  хоёр бүх тоглолтоо тэнцүүлсэн байв. Сонирхуулахад  яг ийм байдлыг 2016 онд харуулсан Португаль тэр жилдээ аврага болсон түүхтэй.

 

Словенийн шигшээ

Данийн шигшээ

ДӨРВӨЛСӨН ДӨРӨВ

 

Анх удаа нэг хэсгийн дөрвөн баг  тус бүр дөрвөн оноо авав. Оруулсан ба алдсан бөмбөгийг тоолсний дараа Румын, Бельги, Словак шигшээд тоглохоор болов. Еврогийн түүхэнд анх удаагаа дөрвөн оноотой Украины баг хэсгийн сүүлд бичигдсэн тохиолдол бас бүртгэгдлээ.

Бэлтгэсэн М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа 4 мин Өнөө шөнө баруун болон төв, говийн аймгуудын нутгаар, маргааш ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 мин АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн элсэлтийн бүртгэл явагдаж байна 2 цаг 43 мин Г.Ууганбаяр: Энэ оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж нас барсан 2 цаг 45 мин Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг аравдугаар сард ашиглалтад оруулна 2 цаг 46 мин Нэтфликсийн үүсгэн байгуулагч ерөнхийлөгч Жо Байденд нэрээ татахыг уриаллаа 2 цаг 47 мин "Төрийн өмчийн сургуулийн 848 хүүхэд олон улсын шалгалтын оноогоо ЭШ-ын оноотой дүйцүүлсэн нь нэмэгдсэн үзүүлэлт" 2 цаг 48 мин Ерөнхийлөгч нар ДЦС-3-ын шинэчлэл, төмөр зам, хийн хоолойн асуудлаар ярилцлаа 4 цаг 8 мин Хэт халуунд жирэмсэн эмэгтэйчүүдийн баримтлах зөвлөгөө 4 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгчтэй уулзав 4 цаг 33 мин Авто худалдааны цогцолбороос баруун аймаг руу салдаг уулзвар хүртэлх замыг нээлээ 4 цаг 42 мин Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт оруулж, удирдлагадаа байлгахыг хүсч байна 5 цаг 19 мин Амралт, аялал зугаалгын үеэр гол, усны ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна 5 цаг 34 мин Хүмүүнлэгийн тусламж түгээх ажил үргэлжилж байна 5 цаг 39 мин Хүүхдийн мөнгийг энэ сарын 18-наас олгож эхэлнэ 5 цаг 47 мин Чингис хааны хөшөө рүү зааж, танхайрсан гадаад иргэнийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна 6 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан 6 цаг 8 мин Л.Оюун: Дэлхий даяараа эдийн засгийн форумын чиг хандлага өөрчлөгдөж байна 6 цаг 18 мин ХУЛАНГ СУЛЛАЯ !!! 6 цаг 55 мин Хилийн чанад дахь монгол иргэд төрийн үйлчилгээг ДТГ-аасаа авах боломжтой 22 цаг 43 мин
iИх уншсан
Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой Есөөс хойшхи нь тарах хэрэгтэй! Шинэ парламентын шинэ гишүүд Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу... Монголын ард түмэн өөрчлөхийн төлөө үнэн зүтгэлээ Хамтарсан засгийн ПАЯН ЕВРО-24 хэсгийн тоглолтуудаа  дуусгав ХУЛАНГ СУЛЛАЯ !!! Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт оруулж, удирдлага... Л.Оюун: Дэлхий даяараа эдийн засгийн форумын чиг хандлага өө... Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт э... СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гар... Голомт банкны “Гөү Тү Маркет” салбар үүдээ нээлээ Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардуу... Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч бай...
Top