Нийтийн тээврийн төлбөрийг картаар эсвэл тусгай бэлдсэн хайрцагт бэлэн мөнгөөр хийх боломжтой.
Гэтэл Ч:54 “Яармагийн эцэс-Баянхошуу” чиглэлд үйлчилгээнд ажиллаж байсан жолооч бэлэн мөнгө хураах хайрцгийн мөнгө хийдэг хэсгийг наалддаг туузаар таглаж, зорчигчоос гар дээр бэлэн мөнгө авч байсан зөрчил гаргасан байна.
Иймд тухайн жолоочид хөдөлмөрийн гэрээ цуцлах арга хэмжээ авсан гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.