УИХ-ын сонгуультай холбоотой иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоодог хуулийн зохицуулалттай. Энэ дагуу дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс түр хугацаанд зогсоогоод байсан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг буцаан сэргээжээ.
Сонгуулийн жилд иргэдийн шилжилт хөдөлгөөн огцор нэмэгддэг. Тухайлбал, 2024 оны эхний дөрвөн сард 70071 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэсэн нь жилийн дунджаас дөрөв дахин их гарсан байна.
2020 оны сонгуулийн өмнө хамгийн их буюу 229 149 иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгдсэн байна. Мөн онд иргэний шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-наас зогсоосон тул 2019 оны аравдугаар сараас 2020 оны нэгдүгээр сар хүртэлх дөрвөн сарын шилжилт хөдөлгөөнийг харьцуулсан байна.
Зөвхөн 2020 оны нэгдүгээр сард 195 947 иргэн шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэжээ.