x

Пак Сүн Ү: Улаанбаатар хотын метроноос гадна нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулна

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Улаанбаатарт хотыг метротой болгох төслийн эхний шат буюу зөвлөх үйлчилгээний гэрээг өнөөдөр байгууллаа.

Тодруулбал, Улаанбаатар хотод метро байгуулахад БНСУ-ын “Дова инженеринг” компанийн түншлэл зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Гэрээнд тус компанийн ерөнхий захирал Пак Сүн Ү, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Нийслэлээс метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай явуулснаар ОХУ, БНХАУ, БНСУ-ын 4 компани өрсөлдөж, “Дова инженеринг” тэргүүтэй БНСУ-ын компаниудын түншлэл сүүлийн шатанд хамгийн сайн үнэлгээ авч шалгарчээ. Энэ консерциумд БНСУ-ын Солонгосын Үндэсний төмөр зам, Солонгосын төмөр замын корпорац болон “Сүүсон инженеринг” компани багтаж байна. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Японы “Ниппон Коей” компани ажиллах аж.  

 

 

“Дова инженеринг” компанийн ерөнхий захирал Пак Сүн Ү “Улаанбаатар метро” төслийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа. Тэрээр, төслийн эхний шатанд ТЭЗҮ-ийг өөрчлөн боловсруулах, нэгдүгээр шугамыг төлөвлөх, улмаар дизайныг гаргаж, метро тавих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна гэв. Эдгээр ажлыг 75 сарын дотор хэрэгжүүлнэ. Энэ бол бага хугацаа биш. Манай компаниуд туршлагадаа үндэслэж байна. “Дова” гэхэд л 1957 онд байгуулагдсан 67 жилийн түүхтэй, 47 оронд салбартай. Ази, Африк, Латин америкийн орнуудад метро барих төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай.

Бид Улаанбаатарын метроны судалгааг эхлүүлсэн. Метроноос гадна бид нийтийн тээврийн чиглэлийг оновчтой болгож уялдуулах, метроны буудлуудыг барих, газар доорх худалдааны төвүүдийг байгуулах зэрэг дэд бүтцийг тавина гэдгийг мэдэгдлээ.

 

Улаанбаатар хотын метроны анхны буюу нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км урт зам, 14 буудал байх аж.

 

 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Улаанбаатар хотод метро тавих, барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил өнөөдөр гараанаас эхэлж байна. Гэрээ байгуулсан өдрөөс эхэлж метро байгуулах ажлын цаг хугацаа тоологдож эхэлнэ гэдгийг онцлон хэлэв.

 

Метроны нэгдүгээр шугамыг нийслэл өөрөө 2029 он хүртэл санхүүжүүлнэ. Урьдчилсан байдлаар метроны эхний шугамын эрчим хүчний хэрэглээ 30МВ байна гэсэн тооцоог гаргасан. Энэ жил Улаанбаатар хот төвийн эрчим хүчний системд өөрийн санхүүжилтээр эрчим хүчний эх үүсвэр нийлүүлнэ гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
НАТО-гийн тэргүүн М.Рютте Киевт айлчилж байна 23 цаг 1 мин ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарыг Бригадын генерал цолоор шагнав 23 цаг 16 мин Л.Оюун-Эрдэнэ: 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 онд нэг хүнд ноогдох ДНБ $10 мянга хүрнэ 23 цаг 21 мин ГЕГ: Замын хашлага, бордюрын импорт өмнөх онтой харьцуулахад 30 дахин нэмэгдсэн 23 цаг 31 мин Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэж болохгүй Өчигдөр 12 цаг 58 мин Дэлхийн хамгийн үнэтэй ЦАГААН БУДАА: Ямар үнэтэй, яагаад хамгийн ашигтай вэ? Өчигдөр 12 цаг 52 мин Халуун орны ой, тансаглал бүхий 122 давхар TIGER SKY TOWER Өчигдөр 12 цаг 49 мин Иран дайнд бэлэн: Ойрхи Дорнодын байдал хурцдав Өчигдөр 12 цаг 48 мин Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үндсэн эрх рүү халддагийг зогсоох ёстой Өчигдөр 11 цаг 50 мин Мунхагийн хана Өчигдөр 11 цаг 22 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааг цахимаар явуулна Өчигдөр 11 цаг 06 мин "G7" хүлээц тэвчээртэй байхыг Ойрх Дорнодын орнуудад уриалжээ Өчигдөр 10 цаг 59 мин Р.Сэддорж: Төр бүтээн байгуулалт хийхээсээ илүү хувийн хэвшилдээ тэр орон зайг нь үлдээх ёстой Өчигдөр 10 цаг 54 мин Монгол бөхийн өргөөнд энэ сард дөрвөн барилдаантай Өчигдөр 10 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан Өчигдөр 09 цаг 41 мин Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлжлэв Уржигдар 13 цаг 02 мин “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг үгүй хийсэн үү? Уржигдар 11 цаг 47 мин "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа царай нь! Уржигдар 11 цаг 22 мин LV брэнд “Формула-1”-тэй 10 жилийн гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 15 мин Өнөр хорооллын ард 2.7 км, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд 5.6 км авто замыг жишиг байдлаар шинэчилнэ Уржигдар 11 цаг 00 мин
iИх уншсан
Мунхагийн хана 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрд... Зээлдмэл содон үг Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа ... Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үнд... Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" бол... Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно Хүйтэн дайн дахин эхлэх үү? "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа ц... “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг ... Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлж... Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг... Морь унасан "толгойгүй" сайд нар Р.Даваадорж: Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад да... Хан-Уулчууд итгэл даах нэр дэвшигчээр Болдхуягийн Билэгтийг ... Өнөөдөр Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар х... Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хэсэгч... Дэлхийн хамгийн үнэтэй ЦАГААН БУДАА: Ямар үнэтэй, яагаад хам...
Top