x

ЕВРО 2024: Туркийн Мерих Демирал хасагдах шатанд хамгийн хурдан хугацаанд гоол оруулсан тоглогч болжээ

Европын Аварга Шалгаруулах Тэмцээн (ЕАШТ)-ий түүхэнд хамгийн хурдан хугацаанд орсон гоолыг Албанийн Недим Бажрами Италийн хаалганд оруулсан гоолоор бүртгүүлсэн. Н.Бажрами ердөө 23 секундэд Жианлужи Доннаруммагийн хаалгыг мялаасан юм. Тэгвэл өнөөдөр Туркийн Мерих Демирал 57 секундэд эсрэг багийн хаалгыг мялааснаар хасагдах шатанд оруулсан хамгийн хурдан гоол болжээ. 

Евро-д хамгийн хурдан хугацаанд орсон гоолууд

0:23 СЕКУНД - НЕДИМ БАЖРАМИ (ИТАЛИ 2:1 АЛБАНИ, 15/06/2024, ХЭСГИЙН ШАТ)

Хоёр дахь тивийн аваргадаа оролцож буй албаничууд хэсэгтээ Италийн хаалганд эхний гоолыг оруулж, хэсэг сандаргасан. Италийн Федерико Димаркогийн хажуугаас "бэлэглэсэн" бөмбөгийг Недим Бажрами гоол болгоход ердөө 23 секунд шаардлагатай байв. 

Энэ гоол ЕАШТ-ий түүхэнд хамгийн хурдан хугацаанд орсон гоолоор бүртгэгдсэн юм.

0:57 СЕКУНД - МЕРИХ ДЕМИРАЛ (АВСТРИ 1:2 ТУРК, 02/07/2024, ШӨВГИЙН 16)

Тус тэмцээний түүхэнд хасагдах шатанд хамгийн хурдан хугацаанд орсон гоолыг Туркийн Мерих Демирал толилуулав. Турк эхний довтолгоогоор булангийн цохилт гүйцэтгэх эрхтэй болж, Арда Гүлерийн дамжуулалтаар М.Демирал багаа тэргүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

1:07 МИНУТ - ДМИТРИ КИРИЧЕНКО (ОХУ 2:1 ГРЕК, 20/06/2004, ХЭСГИЙН ШАТ)

Хэсгийн шатны эхний хоёр тоглолтод сэлгээнд суусан "ЦСКА Москва" багийн тоглогч Дмитри Кириченког дасгалжуулагч Георгий Ярцев Грекийн эсрэг гараанд гаргасны хариуг 67 секундэд харуулж байв. Энэ гоол сүүлийн 20 жил тивийн тэмцээний хамгийн хурдан гоолын жагсаалтыг тэргүүлсэн билээ.

1:13 МИНУТ - ЮРИ ТИЛЕМАНС (БЕЛЬГИ 2:0 РУМЫН, 22/06/2024, ХЭСГИЙН ШАТ)

Эхний тоглолтод Словакт хожигдож дуулиан тарьсан Бельгийн "Улаан чөтгөрүүд" Румыныг заавал хожих даалгавартай талбайд гарсан. Английн "Аштон Вилла"-д хүчин зүтгэдэг хагас хамгаалагч Юри Тилемансын цохилтыг Румыны хаалгач Флорин Нита хаах боломж гарсангүй. 

1:22 МИНУТ - ЭМИЛЬ ФОРСБЕРГ (ШВЕД 3:2 ПОЛЬШ, 23/06/2021, ХЭСГИЙН ШАТ)

Гурван жилийн өмнө Шведүүд Польшийг ялснаар хэсгээ тэргүүлж байв. 

1:34 МИНУТ - ХВИЧА КВАРАЦХЕЛИ (ГҮРЖ 2:0 ПОРТУГАЛ, 26/06/2024, ХЭСГИЙН ШАТ)

Тивийнхээ тэмцээнд анх удаа хүч сорьсон Гүрж хүчирхэг Португалын шигшээг 2:0-ээр хожсоноор эхний тэмцээндээ хасагдах шатанд шалгарсан түүхтэй. Тус багийн гол од, Италийн "Наполи"-д данстай Хвича Кварацхела эхний гоолыг оруулж, багаа ялалтад хөтөлсөн юм.

1:39 МИНУТ - ЮССЕФ ПОУЛСЕН (ДАНИ 1:2 БЕЛЬГИ, 17/06/2021, ХЭСГИЙН ШАТ)

зураг

 

Германы "Лейпциг" клубын дани хагас хамгаалагч Юссеф Поулсен Бельгийн эсрэг эхний гоолыг оруулсан ч "Улаан чөтгөрүүд" өрсөлдөгчөө 2:1-ээр илүүрхсэн билээ.

1:40 МИНУТ - РОБЕРТ ЛЕВАНДОВСКИ (ПОЛЬШ 1:1 ПОРТУГАЛ, 30/06/2016, ШӨВГИЙН 8)

Польшийн довтлогч Роберт Левандовски 100 дахь секундэд Португалийн хаалгыг мялааснаар аваргуудыг багагүй сандаргасан удаатай. Тоглолтын 33 дахь минутад Ренато Санчес тоог тэнцүүлж, улмаар торгуулийн цохилтоор дараагийн шатанд шалгарснаар Португал аваргалах замаа зассан түүхтэй.

1:56 МИНУТ - ЛЮК ШАУ (ИТАЛИ - АНГЛИ, 11/07/2021 ШИГШЭЭ)

"ЕВРО 2020" тэмцээний шигшээд Английн Люк Шау эхний гоолыг хоёр хүрэхгүй минутын хугацаанд шигтгэсэн. Английн "Манчестер Юнайтед" багт зүтгэдэг хамгаалагч Л.Шау шигшээдээ оруулсан эхний гоол нь энэ байв. Гэвч Итали хоёрдугаар хагаст тоог тэнцүүлж, улмаар торгуулийн цохилтоор аваргын цом хүртсэн билээ.

2:00 МИНУТ - РОББИ БРЭДИ (ФРАНЦ 2:1 ИРЛАНД, 26/06/2016, ШӨВГИЙН 16)

зураг

 

Ирландчууд эхний довтолгооноор торгуулийн цохилт гүйцэтгэх эрх олж авснаар Робби Брэди Францын хаалганд эхний гоолыг оруулсан. Гэвч Антуан Гриззманы хоёрдугаар хагаст оруулсан хоёр гоолын ачаар францчууд дараагийн шатанд шалгарсан юм.

 

Эх сурвалж: uefa

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цахилгаан скүүтрээс болж бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ 7 цаг 57 мин Сонгинохайрхан дүүргийн засаг даргаар Б.Хуягбаатарыг томилжээ 8 цаг 1 мин Сонгогчдын 62 хувь нь эсэргүүцсэн Ерөнхий сайд Засгийн газраа байгуулах гэж байна 8 цаг 11 мин Мазаалай баавгайг хамгаалахад хамтран ажиллана 8 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан 10 цаг 27 мин Наадмын өдрүүдэд Хэрлэн гол үерийн түвшинг давах эрсдэлтэй байна Өчигдөр 14 цаг 54 мин БАЯН-ӨЛГИЙ: Математикийн хичээлээр хамгийн олон буюу 478 шалгуулагч шалгалт өгнө Өчигдөр 14 цаг 54 мин В.Орбаныг Москвад айлчилна гэж мэдээлжээ Өчигдөр 14 цаг 53 мин Морин хуурын олон улсын наадам Өмнөговь аймагт болно Өчигдөр 14 цаг 52 мин Копа Америка 2024: Аргентины шигшээ баг хагас шигшээд шалгарлаа Өчигдөр 14 цаг 52 мин Пак Сүн Ү: Улаанбаатар хотын метроноос гадна нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулна Өчигдөр 14 цаг 51 мин Шавь нараа уруу татаж, нэгнээс нь хүүхэдтэй болсон багш эмэгтэй Британийн шүүхээс ял сонсов Өчигдөр 14 цаг 50 мин ХХ зууны шилдэг роман "Тунгалаг Тамир" франц хэлээр хэвлэгдлээ Өчигдөр 14 цаг 49 мин Эмээлтээс Хүй долоо чиглэлийн аюулгүйн тойргийн 1.1 километр замын засвар энэ сарын 8-нд дуусна Өчигдөр 14 цаг 48 мин Москва хотын агаарын халалт 1917 онд бүртгэгдсэн хамгийн дээд үзүүлэлтээ давлаа Өчигдөр 14 цаг 47 мин Бэлэн мөнгөний хайрцгийг таглаж, төлбөрийг гар дээрээ авч байсан автобусны жолоочийн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ Өчигдөр 14 цаг 46 мин УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилно Өчигдөр 14 цаг 45 мин Х.Нямбаатар: Метроны нэгдүгээр шугам Толгойтоос Амгалан хүртэл 14 буудалтай. Уг шугам 30МВТ орчим эрчим хүч хэрэглэнэ Өчигдөр 14 цаг 44 мин У.Хүрэлсүх: Олимпод оролцсон нийт тамирчдад мөнгөн урамшуулал олгоно Өчигдөр 14 цаг 43 мин Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хоригложээ Өчигдөр 10 цаг 17 мин
iИх уншсан
Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой Есөөс хойшхи нь тарах хэрэгтэй! Шинэ парламентын шинэ гишүүд Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу... Монголын ард түмэн өөрчлөхийн төлөө үнэн зүтгэлээ Хамтарсан засгийн ПАЯН ЕВРО-24 хэсгийн тоглолтуудаа  дуусгав ХУЛАНГ СУЛЛАЯ !!! Л.Оюун: Дэлхий даяараа эдийн засгийн форумын чиг хандлага өө... Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт оруулж, удирдлага... БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт э... Чингис хааны хөшөө рүү зааж, танхайрсан гадаад иргэнийг Цагд... Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардуу... Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч бай... Сонгогчдын 62 хувь нь эсэргүүцсэн Ерөнхий сайд Засгийн газра... УИХ-ын 126 гишүүн тангараг өргөж, бүрэн эрхээ эхлүүллээ Өнөө шөнө баруун болон төв, говийн аймгуудын нутгаар, маргаа... Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэ... "Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн а...
Top