x

Б.Пүрэвдорж: АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялсан нэр дэвшигчдэд СЕХ өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүний үнэмлэх гардууллаа. Энэ үеэр УИХ-ын зарим  гишүүд хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

МАН-аас Засгийн газарт хамтрах урилга өгсөн. АН засагт хамтарвал шинэ "МАНАН" үүснэ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-"Бид 2004-2016 онд хамтарч ирсэн туршлагатай. Үр дүнд нь МАНАН гэх ойлголт үүссэн. Хамтарч хулгай, авлигын схем хийсэн. Өнгөрсөн чуулганы үед сонсгол хийж, "би", "чи" дээрээ тулсан. Тиймээс би хувьдаа шинэ "МАНАН"-г үүсгэж болохгүй гэсэн байр суурьтай байна. Асуудлыг хоёр талаас нь харж байгаа. Эхнийх нь төрийн ажил талаасаа улс төрийн нам ямар нэг байдлаар эрх мэдэл авч, өөрсдийн мөрийн хөтөлбөр бодлогоо хэрэгжүүлэхээр сонгууль хийдэг. Эвсэж, хамтраад явбал ямар ч хариуцлага хяналтгүй Засгийн газар болно. Ер нь манай өнөөдрийн байдлаар засаглалын хэлбэр тодорхойгүй байгаа. Парламентын засаглалтай гэж хууль дээр байгаа боловч Ерөнхий сайдын засаглалтай. Улс төржихгүйгээр гол ажлуудаа явуулъя гэдэг шалтгаан хэлж байгаа. Өөр намтай битгий хэл өөрсдөө дангаараа найман жил засаглахдаа юу ч хийгээгүй. Үүнийг сонгуулиар бид зөндөө ярьсан. 

Одоохондоо саналын түвшинд МАН-аас хамтрах урилга өгсөн. Манай нам дотроо ярилцах байх. Хамгийн түрүүнд Засгийн газрын бүрэлдэхүүнийг ярилцах ёстой. Засгийн газрыг хэрхэн цомхон, мэргэжлийн түвшинд аваачих, төсвийн зардлаа яаж багасгах, хамтраад ямар ажил хийх гэж байгаа зорилгоо тодорхой болгох ёстой. 

Зорилгогүй нийлнэ гэдэг нь шинэ "МАНАН"-г хийе гэсэн санал байна. Санаа амар дахиад дөрвөн жил явъя санаархал байна. Ийм байж болохгүй.

АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Бид энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд хоорондоо ярилцах ёстой. Хамтарсан засагт нэгдэх асуудал савнаасаа хальж байна. Манай Ардчилсан нам бол дарга шийддэг нам биш. Манай нам Үндэсний бодлогын хороогоороо асуудлаа шийддэг. Өнгөрсөн сонгуулиар болсон үр дүнг ярилцаж, цаашдаа хамтарсан засагт орох тухай ярина. Монголын ард түмэн ус, тосоор нь ялгаж өгсөн.

Эрх баригчид өнгөрсөн найман жилийн турш хийсэн ажилгүй, хулгай хийсэн. Тийм учраас эрх баригчдад хатуу хяналт тавих, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх сонголтыг бидэнд хийж өгсөн. Тийм учраас сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлнэ. Сөрөг хүчин гээд эсэргүүцэхийн нэр биш. Томоохон бүтээн байгуулалт, бодлогын шийдлийн асуудал дээр хамтран дэмжээд явах боломжтой. Харин болохгүй бүхэн дээр ард түмнийхээ дуу хоолой нь болж явах ёстой гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    МАН ялалтаа байгуулсан одоо өвөртөө хийгээд авбал ч нэг мөсөн дураараа дургихад чөлөөтэй болно доо
    2024 оны 07 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Хилийн чанад дахь монгол иргэд төрийн үйлчилгээг ДТГ-аасаа авах боломжтой 13 цаг 10 мин Нийслэлийн 23 байгууллагын 133 төрийн албан хаагч тангараг өргөв 13 цаг 15 мин "Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явна 13 цаг 34 мин НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томиллоо 14 цаг 44 мин Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах шаардлагад сая гаруй иргэн гарын үсэг зуржээ 15 цаг 34 мин ЗАВХАН: "Нууцлаг ертөнц" үзэсгэлэнд 160 гаруй үзмэр дэлгэжээ 15 цаг 34 мин ХӨВСГӨЛ: 51 төрийн албан хаагч тангараг өргөлөө 15 цаг 35 мин ЗАВХАН: Солонгот, Ганцын давааны автозамын арчлалт засварыг хийж байна 15 цаг 36 мин “Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлж байна 15 цаг 37 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий аймагт айлын гэр шатаж, бага насны хүүхэд өртөн нас баржээ 15 цаг 38 мин ЕВРО 2024: Туркийн Мерих Демирал хасагдах шатанд хамгийн хурдан хугацаанд гоол оруулсан тоглогч болжээ 15 цаг 39 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзана 15 цаг 40 мин Нийгмийн салбар, ногоон хөгжил, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Л.Хосбаярыг томилов 15 цаг 47 мин Бутаны Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамт наадмын нээлтэд хүндэт зочноор оролцоно 16 цаг 0 мин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо 16 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Астана хотод угтаж авлаа 16 цаг 54 мин Хэнтий аймагт айлын гэр шатаж, бага насны хүүхэд нас баржээ 17 цаг 10 мин Есөөс хойшхи нь тарах хэрэгтэй! 18 цаг 0 мин Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой 18 цаг 24 мин “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна 20 цаг 3 мин
iИх уншсан
“Багаар нь сонгоно” гэдэг нь багны цаана нуугдсан хулгайчийг... Шинэ парламентын шинэ гишүүд Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу... Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой Монголын ард түмэн өөрчлөхийн төлөө үнэн зүтгэлээ Есөөс хойшхи нь тарах хэрэгтэй! Хамтарсан засгийн ПАЯН ЕВРО-24 хэсгийн тоглолтуудаа  дуусгав Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт э... СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гар... Голомт банкны “Гөү Тү Маркет” салбар үүдээ нээлээ Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардуу... Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч бай... Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэ... УИХ-ын 126 гишүүн тангараг өргөж, бүрэн эрхээ эхлүүллээ
Top