x

Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэмсэн нь эрх баригч намд зүй бус давуу талыг олгосон

УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Монгол Улсад ажиллалаа. Тэд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын сонгууль хэрхэн явагдсан талаарх дүгнэлтээ танилцууллаа.

Ардчилсан институт, хүний эрхийн газрын сонгуулийг ажиглах хорооны тэргүүн Элчин сайд Женнифер Браш: 

-"Зургаадугаар сарын 28-нд болсон сонгуулийн санал хураах үйл ажиллагаа зохион байгуулалт сайтай байсан ч өрсөлдөөний талбар тэгш бус байсан нь өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Хууль эрх зүйн орчин нь ардчилсан сонгууль явуулахад хангалттай бүрдсэн ч цаашид сайжруулах шаардлага байна.

Сонгуулийн байгууллага нь олон нийтийн итгэлийг хүлээсэн гэж бид үзлээ. Мөн сонгогчдын мэдээллийн цогц хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжлийн түвшинд ажилласан. Олон нийтийн сүлжээг ашиглах зэрэг хэд хэдэн хязгаарлалтыг үл харгалзан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа чөлөөтэй явуулах боломжтой байсан ч богино хугацаанд үргэлжилсэн албан ёсны кампанит ажил нь нөөц ихтэй, сайн тогтсон намуудыг дэмжсэн байдлаар явагдлаа. Цаашлаад сонгууль дөхүүлэн цалин, нийгмийн халамжийг нэмэгдүүлсэн нь эрх баригч намд зүй бус давуу тал олгосон" гэж онцлов.

Түүнчлэн тэрбээр "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээний мэдээлэл гарч байсан ч мэдээний хөтөлбөр, аналитик мэдээлэл хязгаарлагдмал байсны зэрэгцээ эрх баригч намыг дэмжсэн байр суурьтай байсан нь сонгогчдыг мэдээлэлтэйгээр сонголт хийхэд саад болж байв.

Санал хураах өдөр санал хураах үйл ажиллагаа эмх цэгцтэй явагдаж, дүнг шуурхай, ил тод мэдээлсэн. Гэхдээ зарим хэсгийн хороонд саналын хуудас тоолох ажиллагааг баталгаажуулаагүй нь үйл явцад сөргөөр нөлөөлсөн" гэв.

2024-2028 оны парламентын гишүүдийн 25 хувь буюу 32 нь эмэгтэй гишүүн байх юм. Өмнөх парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь нь 17 байв. Энэхүү ахицыг Элчин сайд Женнифер Браш сайшааж, "хязгаарлагдмал нөөц, жендэрийн хэвшмэл ойлголтыг үл харгалзан сонгуульд нэр дэвшсэн" бүх эмэгтэйчүүдэд баяр хүргэв. Мөн "Хэдийгээр тэд улс даяар идэвхтэй кампанит ажил өрнүүлсэн ч эмэгтэйчүүдэд тусгайлан чиглэсэн мессэж үгүйлэгдсэн" гэлээ.

Гадаадын ажиглагчдын баг сонгуулийн ажиглалтын нэгдсэн тайлан 2-3 сарын дараа бүрэн эхээрээ нийтлэгдэх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Анхдугаар чуулганыг маргааш 10.00 цагт зарлав 13 цаг 3 мин Б.Пүрэвдорж: АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ 13 цаг 11 мин Тойрогт 38.5 хувийн дэмжлэг авсан МАН тойргийн 78 суудлын 64.1 хувийг авлаа 13 цаг 29 мин Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардууллаа 14 цаг 52 мин Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу даншиг наадам 20 цаг 29 мин Шинэ парламентын шинэ гишүүд Уржигдар 17 цаг 47 мин Наадмын тасалбарыг маргаашаас эхэлж цахимаар худалдаална Уржигдар 17 цаг 19 мин Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км авто замын ажил ирэх долоо хоногт дуусна Уржигдар 16 цаг 22 мин СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд 35 хэм хүрч хална Уржигдар 16 цаг 05 мин БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт экспортлохыг хориглолоо Уржигдар 14 цаг 02 мин Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Уржигдар 13 цаг 40 мин ЭЕШ долдугаар сарын 4-нд эхэлнэ Уржигдар 13 цаг 29 мин ЕВРО-2024: Германы шигшээ Данийн багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Уржигдар 13 цаг 24 мин СЕХ: Хяналтын гар тооллогын дүн санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй Уржигдар 13 цаг 10 мин Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч байна Уржигдар 13 цаг 00 мин Зарим голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 40 мин Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэргээлээ Уржигдар 12 цаг 00 мин Наймдугаар сард нутгийн зүүн хагаст бороо хур ихтэй байх төлөвтэй байна Уржигдар 11 цаг 08 мин Францын Үндэсний Ассамблейн сонгуулийн эхний шатны санал хураалт өнөөдөр болно Уржигдар 10 цаг 51 мин СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулна 2024-06-29
iИх уншсан
“Багаар нь сонгоно” гэдэг нь багны цаана нуугдсан хулгайчийг... Миний мөрөөдлийн зуслангийн газарт 397 хүн нэг өдөр газартай... Шинэ парламентын шинэ гишүүд Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу... Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл ... Допингийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор мэдэгдэнэ Багануур дэд станцын дэргэд батарей хуримтлуурын станц барин... БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт э... СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гар... Голомт банкны “Гөү Тү Маркет” салбар үүдээ нээлээ Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч бай... Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэ... Наймдугаар сард нутгийн зүүн хагаст бороо хур ихтэй байх төл... Наадмын тасалбарыг маргаашаас эхэлж цахимаар худалдаална ЭЕШ долдугаар сарын 4-нд эхэлнэ
Top