Улиастай, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Солонгот, Ганцын давааны автозамын засварын ажил үргэлжилж байна.
Солонготын давааны Цэцэрлэг, Нөмрөг, Тосонцэнгэл чиглэлийн А0603 дугаартай хайрган хучилттай авто замыг тэгшилж, индүүдэх ажлыг хийж байна. Мөн Ганцын давааны Улиастай Говь-Алтай чиглэлийн А10103 дугаартай авто замын хайрган хучилтыг тэгшилж индүүдэх, услах ажлыг хийсэн байна. Манай компани нь Солонгот, Ганцын давааны автозамын засвар арчлалтыг хариуцаж жилд 1-2 удаа автозамыг шороолж засварладаг. Энэ жилийн график төлөвлөгөөнд тусгагдсан зам засварын ажлыг хуваарийн дагуу хийж Зам тээвэр хөгжлийн яаманд гүйцэтгэлээ тайлагнана. Аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбоотой улсын чанартай томоохон даваануудын автозамыг засварласнаар иргэд, тээвэрчид аюулгүй, саадгүй зорчих нөхцөл бүрдэж байна гэж Завхан АЗЗА компаниас мэдээлэв.
Солонготын даваа
Ганцын даваа
Ганцын давааны Улиастай орох хэсэг