x

Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хааны одонгоор нөхөн шагнана

СЕХ-ноос урьдчилсан дүнг танилцуулсны дараа АН-ын дарга Лу.Гантөмөр тус намын штабын төв байранд мэдэгдэл хийлээ.

Лу.Гантөмөр: 

-"АН-ыг дэмжиж саналаа өгсөн 440,000 гаруй иргэд, сонгогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. УИХ-ын сонгуулийн дүн мэдээ гарлаа. Одоо хяналтын тооллого явагдаж, дүн мэдээ үүрээр гарна. 

Ардчилсан Нам өнгөрсөн парламентын 10 суудлаа 43 болгож чадлаа. Бид эв нэгдлээ хангаж, энэ удаагийн сонгуульд орохыг зорьсон, чармайсан.

Харамсалтай нь сонгууль эхлэхээс өмнө, магадгүй сонгуулийн дундуур ч АН-ын гишүүн, бидний хамтран зүтгэгч зарим хүн намынхаа эсрэг ажиллах, өрсөлдөгчдөд худалдагдах үйл явдал асар их өрнөлөө. Үүнд маш их харамсаж байгаа.

Биднийг дэмжсэн 400 мянга гаруй сонгогчийнхоо хүсэж, мөрөөдөж байгаа авлигагүй нийгмийг байгуулахын төлөө ажиллана. Монголчуудаа ажлын байртай болгохын төлөө ажиллана.

Хамгийн гол нь монголчуудын амьдрал ядуу байна гэдгийг энэ сонгууль дүгнэж өгсөн. Өнөөдрийг хүртэл эрх баригчдын явуулсан бодлого асар их алдаатай байсан. Тиймээс ч ард түмэн дүнгээ тавьсан. Монголын төрийн бодлогыг дүгнэж байгаа ард түмний дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, эрх барьж буй нам ч бодлогынхоо алдааг засах хэрэгтэй.

Сонгуулийн явцад асар олон булхай, луйвар явагдсан. Ялангуяа тойргуудад нэр дэвшиж буй МАН-ын сайд, дарга нар их хэмжээний хөрөнгө зарцуулсныг бүгдээрээ мэдэж байгаа. Энэ их хуваагдал, түрэмгийлэл сайн зүйл авчрахгүй. Энэ хуваагдлыг яаралтай таслан зогсоох хэрэгтэй.

Сонгуулийн явцад Өвөрхангай аймгийн Сант сумын намын дарга н.Баянмөнх амь насаа алдлаа. АН-ын даргын хувьд н.Баянмөнх агсныгаа АН-ын дээд шагнал Чингис хааны одонгоор нөхөн шагнаж байна. Ар гэрт нь Өвөрхангай аймгийн төвд хоёр өрөө байр авч өгнө. Бид сонгуулийн үед аль болох улс төржүүлэхгүй байхын тулд элдэв үйлдэл гаргаж, үг хэлээгүй. Цаашдаа энэ хэргийн үнэн мөн шийдэгдэх учиртай.

Монголчуудын түрэмгий, нэгнийгээ дээрэлхдэг, дарамталдаг, харгис хэрцгийгээр үзэл бодлоо илэрхийлдэг байдлыг таслан зогсоох ёстой" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Анхдугаар чуулганыг маргааш 10.00 цагт зарлав 13 цаг 26 мин Б.Пүрэвдорж: АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ 13 цаг 34 мин Тойрогт 38.5 хувийн дэмжлэг авсан МАН тойргийн 78 суудлын 64.1 хувийг авлаа 13 цаг 52 мин Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардууллаа 15 цаг 15 мин Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу даншиг наадам 20 цаг 52 мин Шинэ парламентын шинэ гишүүд Уржигдар 17 цаг 47 мин Наадмын тасалбарыг маргаашаас эхэлж цахимаар худалдаална Уржигдар 17 цаг 19 мин Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км авто замын ажил ирэх долоо хоногт дуусна Уржигдар 16 цаг 22 мин СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд 35 хэм хүрч хална Уржигдар 16 цаг 05 мин БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт экспортлохыг хориглолоо Уржигдар 14 цаг 02 мин Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Уржигдар 13 цаг 40 мин ЭЕШ долдугаар сарын 4-нд эхэлнэ Уржигдар 13 цаг 29 мин ЕВРО-2024: Германы шигшээ Данийн багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Уржигдар 13 цаг 24 мин СЕХ: Хяналтын гар тооллогын дүн санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй Уржигдар 13 цаг 10 мин Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч байна Уржигдар 13 цаг 00 мин Зарим голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 40 мин Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэргээлээ Уржигдар 12 цаг 00 мин Наймдугаар сард нутгийн зүүн хагаст бороо хур ихтэй байх төлөвтэй байна Уржигдар 11 цаг 08 мин Францын Үндэсний Ассамблейн сонгуулийн эхний шатны санал хураалт өнөөдөр болно Уржигдар 10 цаг 51 мин СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулна 2024-06-29
iИх уншсан
“Багаар нь сонгоно” гэдэг нь багны цаана нуугдсан хулгайчийг... Миний мөрөөдлийн зуслангийн газарт 397 хүн нэг өдөр газартай... Шинэ парламентын шинэ гишүүд Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу... Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл ... Допингийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор мэдэгдэнэ Багануур дэд станцын дэргэд батарей хуримтлуурын станц барин... БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт э... СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гар... Голомт банкны “Гөү Тү Маркет” салбар үүдээ нээлээ Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч бай... Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэ... Наймдугаар сард нутгийн зүүн хагаст бороо хур ихтэй байх төл... Наадмын тасалбарыг маргаашаас эхэлж цахимаар худалдаална ЭЕШ долдугаар сарын 4-нд эхэлнэ
Top