x

МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 хувийн санал авчээ

Сонгуулийн Ерөнхий Хорооноос хэвлэлийн хурал зохион байгуулж, санал хураалтын дүнг танилцууллаа.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-"УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт амжилттай явагдлаа. Сонгуулийн автоматжуулсан системээр дүнг дамжуулж, өнгөрсөн шөнө 04:20 цагт эцэслэгдлээ. 2,198 хэсгийн хороонд бүгд дүнгээ дамжуулж дууслаа.

Системээр дамжуулсан нийт сонгогчдын ирц 69.4%-тай дууслаа. Гадаадад байгаа иргэдийн саналын уг системд нэгтгэгдсэн. Гадаадад байгаа 9,768 хүний саналыг тоолсон.

Энэ удаагийн сонгуульд 1.4 сая сонгогч саналаа өгсөн, ирц сайн байлаа. 2020 онтой харьцуулахад сонгогчдын тоо өссөн. Саналаа өгсөн сонгогчдын тоо буураагүй, өссөн. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцлоо.

Санал хураалт Улаанбаатарт 70%, орон нутагт 60%-аас дээш ирцтэй дууслаа. Сонгуулийн автоматжуулсан системийн дүн эцсийн дүн болно. 

Хуулиар дангаараа сонгуульд оролцож буй нам нийт сонгогчийн 4%, хоёр намын эвсэл 5%, гурав болон түүнээс дээш намын эвсэл 7%-ийн босго давбал УИХ-ын суудал хуваарилалтад оролцоно.

Сонгуульд оролцсон 19 нам, хоёр эвслийн хоёр эвсэл нь хоёр намынх учир 5%-ийн босготой.

Намуудын авсан саналын хувь:

  1. МАН 35%
  2. АН 30.1%
  3. ХҮН нам 10.4%
  4. Үндэсний Эвсэл 5.2%
  5. Иргэний Зориг Ногоон Нам 5%-ийн дэмжлэг авсан байна. 

Улс төрийн намын хуулиар нийт сонгогчийн нэгээс дээш хувийн дэмжлэг авсан бол улс төрийн намын санхүүжилтийг авах эрхтэй болсон. Нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан 9 нам байна. Үүнд дээрх таван намаас гадна

  1. Шинэ Нэгдсэн Эвсэл 4.8%
  2. Үнэн ба Зөв Нам 2.8%
  3. Иргэний Хөдөлгөөний Нам 1.4%
  4. Бүгд Найрамдах Нам 1.3%-ийн дэмжлэг авчээ.

Гар тооллогыг өчигдөр 23:00 цагийн үед хийж эхэлсэн, дуусаагүй 6-7 газар үлдээд байна, удахгүй дуусна. Гар тооллого дууссан хэсгийн дүн системээр дамжуулсан дүнгээс зөрөөгүй.

Саналын хуудсыг гараар тоолохдоо камерын хяналт дор нэг бүрчлэн тоолж байгаа учир цаг орж байна. Гар тооллого нь анхаарал шаардсан ажил учир 30 гаруй цаг ажиллаж байна" гэв.

Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахад цагдаа, онцгой, тагнуул, хил хамгаалах байгууллага, УБЕГ, СЕХ-ны мэдээлэл технологийн баг гээд 40,000 орчим алба хаагч ажиллажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Анхдугаар чуулганыг маргааш 10.00 цагт зарлав 13 цаг 10 мин Б.Пүрэвдорж: АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ 13 цаг 18 мин Тойрогт 38.5 хувийн дэмжлэг авсан МАН тойргийн 78 суудлын 64.1 хувийг авлаа 13 цаг 36 мин Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардууллаа 14 цаг 59 мин Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу даншиг наадам 20 цаг 36 мин Шинэ парламентын шинэ гишүүд Уржигдар 17 цаг 47 мин Наадмын тасалбарыг маргаашаас эхэлж цахимаар худалдаална Уржигдар 17 цаг 19 мин Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км авто замын ажил ирэх долоо хоногт дуусна Уржигдар 16 цаг 22 мин СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд 35 хэм хүрч хална Уржигдар 16 цаг 05 мин БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт экспортлохыг хориглолоо Уржигдар 14 цаг 02 мин Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Уржигдар 13 цаг 40 мин ЭЕШ долдугаар сарын 4-нд эхэлнэ Уржигдар 13 цаг 29 мин ЕВРО-2024: Германы шигшээ Данийн багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Уржигдар 13 цаг 24 мин СЕХ: Хяналтын гар тооллогын дүн санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй Уржигдар 13 цаг 10 мин Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч байна Уржигдар 13 цаг 00 мин Зарим голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 40 мин Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэргээлээ Уржигдар 12 цаг 00 мин Наймдугаар сард нутгийн зүүн хагаст бороо хур ихтэй байх төлөвтэй байна Уржигдар 11 цаг 08 мин Францын Үндэсний Ассамблейн сонгуулийн эхний шатны санал хураалт өнөөдөр болно Уржигдар 10 цаг 51 мин СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулна 2024-06-29
iИх уншсан
“Багаар нь сонгоно” гэдэг нь багны цаана нуугдсан хулгайчийг... Миний мөрөөдлийн зуслангийн газарт 397 хүн нэг өдөр газартай... Шинэ парламентын шинэ гишүүд Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу... Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл ... Допингийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор мэдэгдэнэ Багануур дэд станцын дэргэд батарей хуримтлуурын станц барин... БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт э... СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гар... Голомт банкны “Гөү Тү Маркет” салбар үүдээ нээлээ Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч бай... Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэ... Наймдугаар сард нутгийн зүүн хагаст бороо хур ихтэй байх төл... Наадмын тасалбарыг маргаашаас эхэлж цахимаар худалдаална ЭЕШ долдугаар сарын 4-нд эхэлнэ
Top