x

Тойрогт 38.5 хувийн дэмжлэг авсан МАН тойргийн 78 суудлын 64.1 хувийг авлаа

УИХ-ын 2024 оны сонгууль 70 орчим хувийн ирцтэйгээр өндөрлөлөө. Иргэд тойргоор 78 хүнийг сонгосон бөгөөд бүх тойргийн нийт саналын тоо 9,366,939 байна.

Харин хүчинтэй саналын хуудас 1,449,351 байсан бөгөөд үүнийг тойрог тус бүрээр нь харуулъя. Ингэхэд хүчинтэй саналын хуудасны тоо хамгийн их байгаа нь УИХ-ын 8 дүгээр тойрог буюу Баянзүрх дүүрэг. Тус дүүрэгт хүчинтэй саналын хуудас 172,776 байгаа юм. Энэ дүүрэг нь гурван мандаттай байв.

Харин хүчинтэй саналын хуудасны тоо хамгийн бага нь УИХ-ын 13 дугаар тойрог. Багануур, Багахангай, Налайх дүүргийн сонгогчид багтах энэ тойрогт хүчин саналын хуудас 31,493 байжээ. Уг тойрог нь хоёр мандаттай.

Хүснэгт #1: Тойрог тус бүрийн саналын тоо 

Тойрог Нутаг дэвсгэр Мандат Хүчинтэй хуудас Нийт санал
1-р тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор 9 127,604 1,148,436
2-р тойрог Говь-Алтай, Завхан, Ховд, Увс 10 141,046 1,410,460
3-р тойрог Баян-Өлгий 3 46,197 138,591
4-р тойрог Булган, Хөвсгөл, Орхон 8 128,629 1,029,032
5-р тойрог Дархан-Уул, Сэлэнгэ, Төв 10 128,499 1,284,990
6-р тойрог Дорнод, Сүхбаатар, Хэнтий 7 98,347 688,429
7-р тойрог Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь 7 89,762 628,334
8-р тойрог Баянзүрх 5 172,776 863,880
9-р тойрог Баянгол 3 104,337 313,011
10-р тойрог Сүхбаатар, Чингэлтэй 6 126,329 757,974
11-р тойрог Сонгинохайрхан 5 138,910 694,550
12-р тойрог Хан-Уул 3 115,422 346,266
13-р тойрог Багануур, Багахангай, Налайх 2 31,493 62,986

Эдгээрийг аль намыг дэмжсэнээр нь тодруулбал Монгол Ардын Нам(МАН) 3,619,950, Ардчилсан Нам(АН) 3,135,988, ХҮН нам 636,648, Үндэсний Эвсэл 291,166, Иргэний Зориг Ногоон Нам 269,582 санал авчээ.

График #1: Нийт санал нам тус бүрээр

Дээрх саналыг намуудын нэг нэр дэвшигчид ногдох байдлаар нь харвал МАН-аас нэр дэвшигчид дунджаар 46,410, АН-аас нэр дэвшигчид дунджаар 40,205, ХҮН намаас нэр дэвшигчид 8,489, Үндэсний Эвслээс нэр дэвшигчид 6,470 санал авсан байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд нийт 19 нам, эвсэл оролцсон. Эдгээрээс нам, эвслээс нэг нэр дэвшигчид ногдох дундаж нь хамгийн бага байгаа нь Эх Орончдын Нэгдсэн Нам бөгөөд уг намаас нэр дэвшигчид дунджаар 213 санал авлаа. 

Тэгвэл бие даан нэр дэвшигчид дунджаар 5,309 иргэний дэмжлэг авсан байна.

Хүснэгт #2: Нийт саналыг нам тус бүрийн хувьд болон тухайн намын нэг нэр дэвшигчид ногдох дундаж саналаар нь харуулав

Нам Нийт санал Хувь Дэвшигчид 1 дэвшигчид ногдох дундаж санал
Монгол Ардын нам 3,619,950 38.6% 78 46,410
Ардчилсан нам 3,135,988 33.5% 78 40,205
ХҮН нам 636,648 6.8% 75 8,489
Үндэсний эвсэл 291,166 3.1% 45 6,470
Иргэний зориг ногоон нам 269,582 2.9% 60 4,493
Шинэ нэгдсэн эвсэл 255,871 2.7% 53 4,828
Бие даан нэр дэвшигч 222,957 2.4% 42 5,309
Үнэн ба Зөв нам 208,717 2.2% 62 3,366
Иргэний хөдөлгөөний нам 153,624 1.6% 76 2,021
Бүгд найрамдах нам 116,561 1.2% 39 2,989
Ард түмний хүч нам 106,688 1.1% 52 2,052
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам 86,083 0.9% 53 1,624
Эх Орон нам 52,803 0.6% 39 1,354
Эрх чөлөөний эвсэл нам 45,730 0.5% 43 1,063
Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 42,961 0.5% 37 1,161
Монголын хүний төлөө нам 35,183 0.4% 38 926
Ард түмний олонхийн засаглал нам 30,760 0.3% 44 699
Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам 26,256 0.3% 25 1,050
Монгол Консерватив нам 21,177 0.2% 22 963
Монголын Социал Демократ Нам 7,789 0.1% 6 1,298
Монголын Либерал Ардчилсан нам 232 0% 1 232
Эх орончдын нэгдсэн нам 213 0% 1 213

78 тойргоос 50 суудлыг МАН авч байгаа бол 26 суудлыг АН, хоёр суудлыг ХҮН нам авлаа.

Өөрөөр хэлбэл тойргийн нэр дэвшигчид нь сонгогчдын 38.6 хувийн дэмжлэгийг авсан ч МАН тойргоос УИХ-д очих мандатын 64.1 хувийн өвөртөлсөн. Тэгвэл тун дөхүү буюу иргэдийн 33.5 хувийн саналыг авсан АН-ын тойрогт нэр дэвшигчид УИХ-ын 33.3 хувийн суудлыг авахаар боллоо.

График #2:  Намууд тойргоос авсан суудлын хувь

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хилийн чанад дахь монгол иргэд төрийн үйлчилгээг ДТГ-аасаа авах боломжтой 13 цаг 1 мин Нийслэлийн 23 байгууллагын 133 төрийн албан хаагч тангараг өргөв 13 цаг 6 мин "Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явна 13 цаг 26 мин НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томиллоо 14 цаг 36 мин Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах шаардлагад сая гаруй иргэн гарын үсэг зуржээ 15 цаг 26 мин ЗАВХАН: "Нууцлаг ертөнц" үзэсгэлэнд 160 гаруй үзмэр дэлгэжээ 15 цаг 26 мин ХӨВСГӨЛ: 51 төрийн албан хаагч тангараг өргөлөө 15 цаг 26 мин ЗАВХАН: Солонгот, Ганцын давааны автозамын арчлалт засварыг хийж байна 15 цаг 27 мин “Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлж байна 15 цаг 29 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий аймагт айлын гэр шатаж, бага насны хүүхэд өртөн нас баржээ 15 цаг 30 мин ЕВРО 2024: Туркийн Мерих Демирал хасагдах шатанд хамгийн хурдан хугацаанд гоол оруулсан тоглогч болжээ 15 цаг 31 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзана 15 цаг 32 мин Нийгмийн салбар, ногоон хөгжил, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Л.Хосбаярыг томилов 15 цаг 39 мин Бутаны Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамт наадмын нээлтэд хүндэт зочноор оролцоно 15 цаг 51 мин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо 15 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Астана хотод угтаж авлаа 16 цаг 46 мин Хэнтий аймагт айлын гэр шатаж, бага насны хүүхэд нас баржээ 17 цаг 2 мин Есөөс хойшхи нь тарах хэрэгтэй! 17 цаг 52 мин Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой 18 цаг 16 мин “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна 19 цаг 55 мин
iИх уншсан
“Багаар нь сонгоно” гэдэг нь багны цаана нуугдсан хулгайчийг... Шинэ парламентын шинэ гишүүд Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу... Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой Монголын ард түмэн өөрчлөхийн төлөө үнэн зүтгэлээ Есөөс хойшхи нь тарах хэрэгтэй! Хамтарсан засгийн ПАЯН ЕВРО-24 хэсгийн тоглолтуудаа  дуусгав Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт э... СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гар... Голомт банкны “Гөү Тү Маркет” салбар үүдээ нээлээ Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардуу... Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч бай... Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэ... УИХ-ын 126 гишүүн тангараг өргөж, бүрэн эрхээ эхлүүллээ
Top