x

"Монгол улсад жилд хамгийн багадаа 100 сая тарьц, суулгац бэлтгэх шаардлагатай"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсын Ой судлалын хүрээлэнгийн Экеба дахь туршилт, судалгааны төв, Шведэд төвтэй Нордикийн Генетик нөөцийн төв, төрийн өмчийн ойн аж ахуйн “Sveaskog” компанийн Халлсберг дахь мод үржүүлгийн газарт тус тус ажиллалаа.

Швед улсад модыг “ногоон алт” хэмээн нэрлэдэг бөгөөд ойг тарьж ургуулах, нөхөн сэргээх замаар ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулсан арвин туршлагатай.

Тус улсын Ой судлалын хүрээлэн нь ойн менежмент, эдийн засаг, бүтэц, зохион байгуулалт, ойн генетик, экосистем дэх үйлчлэл зэргийг хамарсан суурь судалгааг хийж, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг талаараа танилцууллаа. 

Харин Шведэд төвтэй Нордикийн генетик нөөцийн төв нь дэлхийн өнцөг булан бүрд ургадаг нэг сая гаруй ширхэг ургамлын үрийг хадгалдаг бөгөөд сургалт, судалгаа болон тарьц үржүүлгийн зориулалтаар үрээ нийлүүлдэг байна.

Нордикийн генетик нөөцийн төвийн Гүйцэтгэх захирал Лиз Люкке Стеффенсен хэлэхдээ “Ойн экосистемд биологийн олон янз байдал онцгой чухал бөгөөд олон төрлийн мод, ургамал бүхий ой илүү эрүүл, тэсвэртэй байдаг. Ийм учраас улс орон бүр генетик нөөцөө хамгаалахад анхаарал хандуулах ёстой” хэмээн онцолж байв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсад үрийн аж ахуй байгуулах, ургамлын генетик нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх болон энэ чиглэлээр мэргэжилтнүүдээ тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мэргэжил дээшлүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Швед улс нь жилд 400 сая орчим модны тарьц, суулгац бэлтгэдэг бөгөөд үүний 140 саяыг төрийн өмчийн “Sveaskog” компани дангаараа бэлтгэн хувийн болон улсын хэрэгцээнд нийлүүлж байна. Тус компани нь Швед улсын ойн сангийн 14 хувийг эзэмшиж, 2021 онд 1.3 тэрбум крон ногдол ашгийг төвлөрүүлжээ.

“Sveaskog” компани нь тайрсан нэг мод тутамд гурван тарьц суулгах зарчмыг баримталдаг. Халлсберг дахь мод үржүүлгийн газар нь тарьц үржүүлгийн бүрэн автоматажсан технологиор жилд 20 гаруй сая тарьц, суулгац бэлтгэж байна. Энд ургуулсан тарьц, суулгацыг нэг жилийн дараа тарихад бэлэн болдог хэмээн танилцууллаа.

Монгол Улсад одоогоор 200 гаруй мод үржүүлгийн газар ажиллаж байгаа бөгөөд жилд 10 сая орчим тарьц, суулгац нийлүүлэх боломжтой. Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудыг биелүүлэхийн тулд жилд хамгийн багадаа 100 сая тарьц, суулгац бэлтгэх үндэсний чадавхыг бүрдүүлэх шаардлагатай юм.

Иймд дотоодын мод үржүүлгийн газруудын чадавхыг сайжруулах, орчин үеийн автоматажсан технологийн шийдэл, инновацыг нэвтрүүлэх, цаашлаад ойн аж ахуйн салбарт төр, хувийн хэвшлийн хамтарсан зөв менежментийг сонгон авч төлөвшүүлэх нь чухал байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2 цаг 48 мин Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дараагийн ЖДҮ сан болж хувирна 3 цаг 1 мин 63 дугаар тусгай сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхийг дэмжлээ 3 цаг 13 мин ЗГ: "Орано майнинг"-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэнэ 3 цаг 25 мин Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 3 цаг 33 мин Баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно 3 цаг 46 мин Үндэсний аврах бригад тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа 17 цаг 37 мин МИАТ компани УБ-Истанбулын нислэгтээ 30 хувийн хямдрал зарлалаа 18 цаг 8 мин Эргэлттэй тойруу өгсүүр замуудад модон савтай давс байрлуулжээ 18 цаг 14 мин Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл нь бөгсөөрөө эргэжээ 18 цаг 30 мин Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шилжүүлжээ 18 цаг 44 мин БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэв 19 цаг 31 мин Цахим боловсролын салбарт төрийн оролцоог буурууллаа 20 цаг 22 мин ЦХИХХЯ: 2025 онд эх кодыг экспортлоход нь онцгой анхаарч ажиллана 21 цаг 9 мин Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна 21 цаг 54 мин Агаарын бохирдлыг бууруулах урт, богино, дунд хугацааны төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ 22 цаг 18 мин Трамп Панамын сувгийг буцаан авахыг хүсч байна 22 цаг 29 мин Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй 22 цаг 39 мин Хүүрнүүд ээ, утаагаа яриач… 22 цаг 55 мин Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ 23 цаг 11 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов
Top