Халтиргаа гулгаа үүсч болзошгүй уулзвар, эргэлттэй тойруу өгсүүр замын хажууд модон савтай давс байршуулжээ. Тээврийн хэрэгсэл нь зам дээр хий эргээд байгаа үед давснаас ашиглаж болох юм байна.
Савтай давсны байршлууд
- Энхтайвны гүүрний баруун зүүн тохойн эргэлт уулзвар, тойруу тэнхлэгт
- Зайсангийн гүүрний эхлэл
- Маршалын гүүр
- “Их наяд” худалдааны төвийн нүхэн гарц
- Олимпын гүүрний шат
- Нарны замаас Олимпын гүүр рүү өгсдөг хэсэгт
- Олимпын гүүрний эхлэл хэсэг
- Шангри Ла талаас өгсдөг замын хажууд савтай давс байрлуулжээ.