Архангай аймгийн нэгэн сургуулийн багш сурагчаа зодож буй бичлэг өчигдөр цахим орчинд цацагдсан. Уг асуудлыг Архангай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
ЦЕГ-аас энэ хэргийг тодруулахад,
-“Цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан.
Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй, үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар биед нь халдсан асуудал тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэжээ.
Сурагчаа зодсон багш өнөөдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.