Өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар агаарын бохирдлын асуудлаар мэдээлэл сонссон. Энэ үеэр НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган мэдээлэл танилцуулахдаа "Энэ оны 1-р сарын 1-нээс хойш өнөөдрийн 08.00 цагийн байдлаар угаарын хийн хордлогын 1988 тохиолдол нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэгдсэн байна.
Үүнээс 38 нь нас барсан тохиолдол байгаа юм. Харин нас барсан 39 дэх тохиолдол цаг гаруй хугацааны өмнө бүртгэгдэж, цагдаагийн байгууллагад мэдээллийг шилжүүлээд байна" гэсэн билээ.
Тэгвэл маргааш /2024.12.20/ өглөө 08.00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болсон байна. Ээлжит бус хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдол, түгжрэлийн асуудал, УИХ-д өргөн барих зарим хуулийн төслийг хэлэлцэх аж.
Сэтгэгдэл (1)