x

Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шилжүүлжээ

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жил хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өнгөрөгч арваннэгдүгээр сард хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчид эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа. 

Гэвч давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Н.Өнөрцэцэгийг Урьдчилан хорих 461 дүгээр ангиас "эмэгтэйчүүдийн" гэгддэг Хорих 407 дугаар хорих анги руу шилжүүлсэн байна.

Өнгөрөгч долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хуралдаж, Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ял оноосон.

Шүүхээс Н.Өнөрцэцэгийг,

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”,
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд нуусан”,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан”,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон байна гэж үзжээ.

Давж заалдах шатны шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЗГ: "Орано майнинг"-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэнэ 5 мин Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 13 мин Баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно 26 мин Үндэсний аврах бригад тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа 14 цаг 17 мин МИАТ компани УБ-Истанбулын нислэгтээ 30 хувийн хямдрал зарлалаа 14 цаг 48 мин Эргэлттэй тойруу өгсүүр замуудад модон савтай давс байрлуулжээ 14 цаг 54 мин Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл нь бөгсөөрөө эргэжээ 15 цаг 10 мин Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шилжүүлжээ 15 цаг 24 мин БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэв 16 цаг 11 мин Цахим боловсролын салбарт төрийн оролцоог буурууллаа 17 цаг 2 мин ЦХИХХЯ: 2025 онд эх кодыг экспортлоход нь онцгой анхаарч ажиллана 17 цаг 49 мин Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна 18 цаг 34 мин Агаарын бохирдлыг бууруулах урт, богино, дунд хугацааны төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ 18 цаг 58 мин Трамп Панамын сувгийг буцаан авахыг хүсч байна 19 цаг 9 мин Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй 19 цаг 20 мин Хүүрнүүд ээ, утаагаа яриач… 19 цаг 35 мин Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ 19 цаг 51 мин Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэгжүүлэх боломжгүй 22 цаг 2 мин Менингококкт халдвараас сэргийлье 22 цаг 19 мин Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 23 цаг 38 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил...
Top