Энэ сарын 19-ний шөнө 02 цагийн орчимд дуучин Rookie буюу У.Мөнхбагана нь цахим орчинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодох үедээ "Намайг хамгийн түрүүнд барьсан цагдаа нарт бүх хөрөнгөө өгье гэх” утгатай бичлэгийг нийтэлсэн.
Цагдаагийн байгууллагаас энэ дагуу шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн У.Мөнхбаганы бусдыг сошиал орчинд хэл амаар доромжилсон, өдөөн турхирсан асуудалд нь 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байдаг.
Мөн түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, жолооны эрхийг нь нэг жилээр хасжээ.