x

Үндэсний аврах бригад тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад 2024 оны үйл ажиллагаагаа тайлагнаж, бригадын дэвшүүлсэн зорилтыг ханган, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо тэргүүлсэн салбар нэгж, алба хаагчдаа тодрууллаа.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх нар оролцож, алба хаагчдад амжилт хүслээ.

Энэ үеэр бригадын захирагч, хурандаа Б.Мандахгэрэл 2024 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг танилцууллаа.

Тухайлбал, Үндэсний аврах бригадын алба хаагчид 2024 онд улсын хэмжээний гамшиг, аюулт үзэгдэл ослын 13 удаагийн дуудлагаар ажиллаж, 41 иргэний амь насыг авран хамгаалж, 115 өрхийн 661 иргэнд анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн химийн хорт бодисын аюулгүй байдлыг хангах хүрээнд 19 удаагийн нийт 594.2 тн бодисыг аюулгүй тээвэрлэхэд 90 гаруй алба хаагч 117 хоног үүрэг гүйцэтгэсэн.

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах хүрээнд нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаанд тус ангийн зургаан алба хаагч 24 нэр төрлийн багаж, хэрэгсэлтэйгээр 85 хоног үүрэг гүйцэтгэж, 30-120 метрийн гүнээс зургаан нэгж тээврийн хэрэгслийг татан гаргаж, 34.7 тонн шатах тослох материалыг аюулгүй болгоход гар бие оролцлоо.

Түүнчлэн ОБЕГ, нийслэл, Соёлын яам, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ, “Түүлс маркет”ХХК-ийн дэмжлэгтэйгээр нийт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх техник, тоног төхөөрөмжөөр хангагдаад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ 35 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна 1 цаг 40 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа 2 цаг 13 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно 2 цаг 24 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 2 цаг 50 мин Намын бүлгүүд “Орано майнинг”-тай байгуулах гэрээний талаар мэдээлэл сонсов 3 цаг 32 мин Стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг УИХ-ын даргад өргөн барилаа 4 цаг 8 мин Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагч, багш нарт батламж гардуулж, талархал илэрхийллээ 6 цаг 5 мин Х.Нямбаатар: 20 мянган айлыг хийн түлшинд шилжүүлж, давхар шаталтат зуух тараана 7 цаг 7 мин Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний “эрэлчид” 7 цаг 54 мин Хил дамнасан төмөр замыг холбосноор нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ 8 цаг 14 мин Н.Учрал: "Орано майнинг" эхний санхүүжилтээр 500 сая доллар гаргана 8 цаг 26 мин Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 11 цаг 17 мин Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дараагийн ЖДҮ сан болж хувирна 11 цаг 30 мин 63 дугаар тусгай сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхийг дэмжлээ 11 цаг 42 мин ЗГ: "Орано майнинг"-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэнэ 11 цаг 54 мин Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 12 цаг 2 мин Баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно 12 цаг 15 мин Үндэсний аврах бригад тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа Өчигдөр 19 цаг 05 мин МИАТ компани УБ-Истанбулын нислэгтээ 30 хувийн хямдрал зарлалаа Өчигдөр 18 цаг 34 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов
Top