УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр /2024.12.23/ Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултанд хариулжээ.
-Өргөн царигтай төмөр зам барих асуудлыг та санаачилсан. Үүнээс болж Монгол Улс эдийн засгийн асар их боломжоо алдлаа. Та ямар тайлбар хэлэх вэ?
-Нарийн царигтай байсан бол газар нутгаа 100 жилээр алдах байсан. Эдийн засгийн бодлогыг ярихаас илүү тусгаар тогтнолоо ярих ёстой. Би сайд байсан хүнийхээ хувьд ярьж байна. Царигийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн удаа дараагийн айлчлалаар тохирдог юм. Нэг хүний асуудал биш. Та нар жаахан судалгаатай, баримжаатай ярь. Би төмөр замын бодлогыг батлуулсан, энэ дагуу ашиглалтанд орж байна. Үүгээрээ би бахархдаг, цаашдаа ч бахархана. Газрын баялгаа газар нутагтайгаа 100 жилээр алдах байсан юмыг зогсоосон, цаашдаа ч зогсооно. Өнөөдөр ажлын байр гэдэг юм орж ирж байна. Ч.Хүрэлбаатар сайд байхдаа газрыг 100 жилээр оруулах гэж орж ирсэн. Үүний эсрэг би тууштай зогсоно, МоАХ ч тууштай зогсоно гэжээ.
Гэвч Төрийн ордонд өдрийн од шиг үзэгддэг, төсвийн хэлэлцүүлгийн үеэр ч бараагаа харуулаагүй Х.Баттулга гишүүний гэнэтийн энэ айлчлалыг ажиглагчид "Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам төслийг "Чайна Энержи” компаниар гүйцэтгүүлэх тухай асуудал УИХ-д орж ирэх болсонтой холбоотой" хэмээн хардаж байна.
Сэтгэгдэл (2)